Cyberespionage нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг олж авахын тулд мэдээллийн технологийг ашиглах практик юм. Cyberespionage нь стратегийн, эдийн засгийн, улс төрийн, цэргийн давуу талыг олж авахад ашиглагддаг бөгөөд хагарлын арга техник, хортой програм ашиглан явагддаг.

Мэдээлэл технологийн хөгжлийг дагаад үүнтэй холбоотой сайн, муу үр дагаврууд гарч байна. Үүний нэг нь кибер тагнуул буюу кибер гэмт хэрэг юм. Кибер тагнуул нь анхандаа сонирхол, зугаа цэнгэлийн байдалтай байсан бөгөөд энэ нь явсаар гэмт хэргийн түвшинд ирсэн байна. Кибер гэмт хэрэг гэдэг нь улс төр, эдийн засаг, шашин эсвэл үзэл суртлын шалтгаанаар дижитал мэдээлэл эсвэл мэдээллийн урсгалыг зориудаар сүйтгэн тасалдуулах ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд улс орнуудын засгийн газар нь дээд зэрэглэлийн хакеруудыг ажиллуулж бусад улсуудын эдийн засаг, дотоодын мэдээллийг тагнуулдах болсон нь кибер гэмт хэргийг улам өсгөж байна. Кибер тагнуул болон эдийн засгийн тагнуулын үйл ажиллагааны гол ялгаа нь зорилго нь юм. Эдийн засгийн тагнуул нь олон үндэстний хэлцэлд эдийн засгийн давуу байдлыг олж авахын тулд корпорацийн мэдээллийг хулгайлахад интернэтийг ашиглахыг хэлнэ. Хакерууд системд нэвтрэх болон хувийн мэдээлэлрүү хандахдаа rootkit-ийг ашигладаг. Энэ нь үйлдлийн систем болон хамгаалалтын программ хангамжийн хооронд дамжуулагдаж буй мессежүүдийг замаас нь барьж авдаг, компьютерийн сүлжээний бага түвшинд ажилладаг хэрэгсэл юм. Rootkit интернэтээр дамжуулан сүлжээний хакерийн сервер лүү /ихэвчлэн Хятадад байрладаг, зарим нь Хятадын засгийн газарт бүртгэлтэй серверүүд/ өгөгдлийг илгээж байхдаа үйлдлийн систем болон хамгаалалтын программ хангамжид илэрдэггүй технологи юм. Эдгээр rootkit-үүд нь ажилчдыг rootkit агуулсан вебсайтууд руу оруулах эсвэл rootkit агуулсан хавсралт файлыг нээлгэх замаар хууран өөрийгөө сүлжээ лүү оруулдаг. Мэхлэлтүүд нь ерөнхийдөө хууль ёсны мэт харагдах гэсэн, захиалгаар хийгдсэн Phishing email байдаг. Мөн янз бүрийн вирусээр дамжуулан халддаг байна. Вирус гэдэг нь компьютерийн программ бөгөөд өөрөө өөрийгөө бусад программд хувьлан халдаах чадвартай байдаг. Иймээс халдварласан программыг хэрвээ нэг компьютерээс нөгөө компьютер руу хуулбал вирус компьютерээс компьютер руу дамждаг. Вирус нь өөрийгөө хувьлан халдаан тараахаас гадна хор уршигтай үйлдэл хийдэг. Тухайлбал тодорхой өдөр компьютерийн бүх мэдээллийг устгах зэрэг хор уршигийг гүйцэтгэдэг. Хэрвээ "кибер хүйтэн дайн" жинхэнэ кибер дайн болон эргэвэл улс орнуудын хооронд томоохон зөрчилдөөн бий болж эхлэх бөгөөд улмаар зэвсэгт дайн болох магадлалтай. Мөн дэлхийн гэмт хэргийн түвшин ихээр нэмэгдэнэ. Хаанаас, хэн нь кибер гэмт хэрэг хийгээд байгаа нь үл мэдэгдэх тул хүмүүс эмх замбараагүй байдалд орно. Тухайлбал Оросын холбооны улс болон Эстони улсуудын хоорондын дипломат харилцаа муудахад анх кибер дайн болсон гэж үздэг. Тэднийг гурван долоо хоногийн турш виртуал “нэлэнхүйд нь бөмбөгдсөн” юм. Улсын болон хувийн бүх компьютерийн системүүд жагсаалаас гарсан. Эстонид тэр чигээрээ онцгой байдал зарлагдсан. Хакерууд Эстонийн бүх интернэт хаягуудыг хяналтандаа аваад Spam-Mails үерлүүлчихсэн. Энэхүү довтолгоогоор бүх түргэн тусламжийн дугаарууд салгагдсан нь байдлыг бүрэн хяналтаас гаргаж эмх замбараагүй байдал бий болсон юм. Тиймээс кибер гэмт хэрэгтэй дэлхий даяараа тэмцэх хэрэгтэй. Улс орнууд өөрсдийн мэдээллийн технологийн хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй. Кибер тагнуул болон эдийн засгийн тагнуулд өртсөн байгууллага, засгийн газрууд өгөгдөл алдахаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүд, өгөгдлийн сангийн мониторингийн хэрэгслүүдийг авч ашиглах нь зүйтэй. Эдгээр хэрэгслүүд өгөгдлийг түгжихээс гадна өгөгдлийн хуулбарыг сүлжээгээр гаргахаас хамгаална. Зарим компаниуд нэгийг нь аюулгүй найдвартай өгөгдөлд, нөгөөг нь интернэт харилцаа холбоонд ашигладаг 2 тусдаа сүлжээг ашиглаж дадсан байдаг. Энэ нь хакеруудад сүлжээгээр өгөгдөл алдах сувгийг хааж, энэ төрлийн програм хангамжуудаас хамгаалдаг. Сайн хамгаалалтын системтэй болох нь хөгжингүй орнуудын хувьд эдийн засгийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч боломжтой зүйл юм. Ихэнх кибер гэмт хэргийн бай нь хөгжиж буй орнууд байдаг. Тиймээс зарим хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн юмуу үйл ажиллагааны байдлаас болж үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх талтай. Улс орнууд болон бизнесийн байгууллагууд кибер тагнуулын үйл ажиллагааг Хятад болон ОХУ-аас үүдэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сүлжээний хакерын серверүүд ихэвчлэн Хятадад байрладаг, зарим нь Хятадын засгийн газарт бүртгэлтэй байдаг байна. Вирус, сүйтгэх, мэдээлэл дамжуулах зорилготой программ хангамжуудын 30% нь Хятадад хийгддэг гэсэн тооцоо байдаг байна. Дараагийн томоохон вирус борлуулагчид нь Орос, Зүүн Европ юм. Мөн нэгэн мэдээлэл дээр Хятадын хакерууд хэрхэн Rolls Royce корпорацийн сүлжээ рүү "Trojan horse" вирусээр халдан орж, корпорацийн нууц мэдээллийг алслагдсан сервер лүү илгээсэн талаар дурьдсан байсан. Shell Oil компани Техасын Хьюстэнээс Африкт явуулж буй үйл ажиллагааных нь талаар маш нууц мэдээллийг серверээс нь хулгайлахыг завдаж байсан Хятадын кибер тагнуулч бүлэг хулгайчийг илрүүлсэн байна. Америкийн цөмийн зэвсгийн технологийг нээж байсан Oak Ridge-ийн үндэсний лаборатори болон Los Alamos-ийн үндэсний лаборатори дахь Пентагоны компьютерийн системийн эсрэг довтолгоо, халдлагууд нь бүгд Хятадтай холбоотой аж. Хятадын засгийн газар хакеруудын тал дээр хуулийг нарийн чанд сахиулж чаддаггүй гэгддэг. Тиймээс Хятад улс нь хакеруудын тал дээр хуулийг нарийн чанд сахиулах хэрэгтэй. Социалист дэглэмтэй энэхүү улсад хуулийг нарийн чанд сахиулах боломж өндөр бий.