Кибернетик
Кибернетик Кибернетик нь зохицуулалт, бүтэц, хязгаарлалт болон боломжуудыг трансдисциплинар аргаар судалдаг систем юм. 21-р зуунд үүнийг “технологи ашиглан ямар ч системийг ашиглах арга” хэмээн хэлж заншсан билээ. Кибернетик нь механик, физик, биологи, танин мэдэхүй болон нийгмийн салбартаа маш чухал судалгааны систем. Кибернетик нь хаалттай дохиоллын гогцоог тусгасан үед холбогдож дүн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлвэл, үйл ажиллагааны процессийн үед системийн орчинд бий болсон өөрчлөлтүүдийг өөртөө тусгаж санал (feedback) болгон хүлээн авдаг. Үүнийг бид “эргэх холбоо” гэж хэлэх тохиолдол бий. Джей Форрестер гэдэг хүн 1950-иад оны үед Массачусетсийн Технологийн Хүрээлэнд (MIT) байхдаа системийн динамикийн салбарыг цахилгаан инжененерийн хяналтын онолыг ашиглан бусад олон төрлийн салбар, ялангуяа бизнесийн салбарт зориулан үндэслэжээ. Кибернетикийн судалгааны ухагдахуун нь зөвхөн сурах, танин мэдэхүй, зохицуулалт, нийгмийн удирдлага, шинэ санаа, харилцаа холбоо, үр ашиг, үр дүнгээр хязгаарлагддаггүй. Эдгээр ухагдахуунууд нь инженер болон биологийн сэдвийн хүрээнд аль хэдийн судлагддаг. Харин кибернетикт эдгээр нь бие даасан байгууллага, үйл ажиллагааны хүрээнд зохицуулагдана. Норберт Винер 1948 онд кибернетикийг “амьд амьтан болон тоног төхөөрөмжийг зохицуулалт болон харилцаа холбооны хувьд судалдаг шинжлэх ухаан” хэмээн тодорхойлсон. Кибернетик хэмээх үг грекийн “засаглал” хэмээх үнээс гаралтай ба одоо үед энэхүү утга нь “чиглүүлэх, жолоодох, удирдах” гэсэн утгыг агуулж бүрэн утгаараа “засгийн газар” түүнийг удирдан ахалж буй хүнийг илтгэж байдаг болжээ. Орчин үед кибернетик нь электрон сүлжээний онол, механик инженерчлэл, логистик загварчлал, биологийн хувьсал, нейро шинжлэх ухаан, антропологи болон сэтгэл зүйн талбарыг холбож, удирдан судлах трансдисциплинар шинжлэх ухаан болжээ. 1940-өөд оныг хүртэл энэхүү систем нь ихэвчлэн Macy-ийн бага хурал -тай холбоотой байв. 20-р зууны хагаст нэгдүгээр эрэмбийн кибернетик систем (ажиглагдсан системийн талаар)-ээс хоёрдугаар эрэмбийн кибернетик систем (системийг ажиглах талаар) болж ялгаран хөгжжээ. Сүүлийн үед гуравдугаар эрэмбийн кибернетик (нэг болон хоёрдугаар эрэмбийн хольц)-ийн талаар яригдах болсон. Тоглоомын онол, системийн онол (кибернетикийн математикийн хамтрагч), хяналтын хүртэхүйн онол, социологи, сэтгэл судлал (ялангуяа нейро-судлал, ёс суртахуун судлал, танин мэдэхүйн судлал), философи, архитектур мөн зохион байгуулалтын онолын талбарт кибернетик нь нөлөөлсөн бас нөгөө талаараа нөлөө үзүүлсэн билээ.
Кибернетикийн тодорхойлолтууд
засварлахКибернетик нь маш олон янзаар тайлбарлагдсан байдаг. Үүнд хүмүүсийн болон олон салбарын тодорхойлолтууд багтдаг. “Larry Richards Reader” гэх номонд Stuart Umpleby-ийн хэд хэдэн салбаруудыг ялгаж гаргаж өгсөн. •
“Шинжлэх ухааны салбарын судалгаатай холбоотой ямар ч мэдээллийг хүлээн авах, хадгалах, гүйцэтгэн удирдах тэрхүү системийг хэлнэ” A.N.Kolmogorov
- • “Үр ашигтай үйл ажиллагааг хангах урлаг” Louis Couffignal
- • “Удирдахуйн энэхүү урлаг нь тогтмол, шаргуу, дахин боловсруулах зан үйлүүдийг авч үзсээр ирсэн. Электрон, механик, нейро, эдийн засгийн жинхэнэ машинуудыг төлөөлж байдаг. Яг л геометр биет зүйлсийн орон зайг төлөөлж байдагтай адил. Хаяж болохгүй нарийн төвөгтэй асуудлуудыг энэ систем нь шинжлэх ухааны зарим нэгэн арга барилд эмчилгээ мэт тусалдаг. “ W.Ross Ashby
- • Хяналт, давтамж, мэдээлэллийн холбогдолтой асуудлууд дээр төвлөрч байдаг математикийн нэгэн салбар” Gregory Bateson
- • “Байгууллагын үр дүнтэй байхын урлаг” Stafford Beer
- • “Хамгаалагдахуйц зүйлсүүдийг удирдах урлаг мөн судлах аргазүй” Gordon Pask
- • “Хязгаарлалт болон боломжуудаар дүүрэн дэлхийд тэнцвэрийг бий болгох урлаг” Ernst von Glasersfeld
- • “Ойлгохуйн шинжлэх ухаан мөн урлаг юм” Humberto Maturana
- • “Мөнхийн улиг болсон зүйлсийг эмчлэх чадвар” Hrebert Brun
Мөн өөр бусад тодорхойлолтууд:
- • “Ойлгоцыг ойлгох шинжлэх ухаан мөн урлаг юм” Америк Нийтийн Кибернетик (American Society for Cybernetics)-ийн анхны ерөнхийлөгч Rodney E.Donaldson
- • “Автомат эргэх холбооны удирдлага” Link Starbureiy
- • “Нэг аргыг олон аргаар бодох сэтгэлгээний аргазүй” Larry Richards
- • “Динамик сүлжээнд харилцах урлаг” Roy Ascott
Түүний гарал үүсэл
засварлахКибернетик нь судалгааны маш өргөн хүрээтэй ойлголт. Гэхдээ түүний гол зорилго нь тасралтгүй үргэлжлэх учир шалтгааны гинжин холбоонд хөдөлж, үндсэн зорилгынхоо хүрээнд дахин дахин харьцуулалт болон тандан судалгаа хийж системийнхээ чиг үүрэг болон үйл ажиллагааг тодорхойлоход оршино. Кибернетик системийн судалгаа нь ямар ч системийн бүтэц болон чиг үүргийг шалган тэдний үр ашигтай болон үр дүнтэй байлгахын тулд зорилгын тодорхойлж чаддаг. Жишээ нь нийгмийн сүлжээн дэх бизнесийн удирдлага, байгууллагын хөгжил гэх мэт. 1834 онд францын физикч Андре-Мари Ампер “Кибернетик” гэх нэр томьёог гарган иргэний засаглалын шинжлэх ухааны эсээндээ ашиглаж байжээ. Норберт Винер “Кибернетик” хэмээх номондоо амьтан болон машины удирдлага болон харилцаа холбооны судалгааг тодорхойлохын тулд дараах нэр томьёог ашиглажээ. Энтони Стаффорд Бир үүнийг “Үр дүнтэй байгууллагын шинжлэх ухаан” хэмээжээ. Мөн Gordon Pask үүнийг “Хамгаалах зүйрлэлийн урлаг” өөрөөр хэлбэл бүтээлч танин мэдэхүйн онолыг дэлгэрүүлсэн. Хожим нь үүнийгээ цааш дэлгэрүүлж “Бүх мэдээллийн эх сурвалжаар хөвж буй мэдээллийн ургсгал” хэмээн тодорхойлсон байдаг. Үүнд санал гомдол (feedback), шүүмж (black box) зэргийг амьд биетийн удирдлага, машин болон тухайн байгууллагын өөрөө зохион байгуулах гэх ойлголтуудыг багтаажээ. Тоон, механик, амьд гэх мэт ямар ч тохиолдолд энэ ухагдахуун нь мэдээллийн үйл ажиллагаа болон түүний өөрлөлтөнд хариу үйлдэл үзүүлж сайжруулахад төвлөрдөг. 1956 онд Louis Couffignal буюу кибернетикийн анхдагчуудын нэг энэхүү ойлголтыг “Үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг хангах урлаг” хэмээн философийн үүднээс тайлбарлажээ. Хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтыг 1956 онд Америкийн кибернетик нийгэмлэгийн ерөнхийлөгч Louis Kauffman “Кибернетик нь өөртэйгөө харьцдаг мөн өөр өөрийгөө судлан гаргадаг систем” хэмээсэн.