Керамик хавтанцар
Керамик хавтанцар нь хана, гаднах шал, ажлын гадаргуу, цонхны тавцан болон бусад гадаргууг бүрэх зориулалттай керамик жижиг хавтан юм.
Арчилгаа ба өнгөлгөө
засварлахГадаргууг бэлтгэх
засварлахШаазан хавтанг наах гадаргуу маш тэгшхэн, бат бөх, хагаралтгүй, цэвэрхэн, барьцалдах чанарыг багасгах тоосноос ангижирсан байх ёстой. Шавардсан хана сайн бэхжиж хатсан, гадаргуу нь үүрч бутрахгүй цэвэрхэн байх хэрэгтэй. Хуучин гадаргууг урьд өмнө нь ямар материалаар хийснийг нь шалгах нь зүйтэй. Залгаагүй цементен гадаргуу доод тал нь 28 хоногийн дотор бэхжилтээ авсан байхаас гадна чийгшилт нь 2%с дээшгүй байх ёстой байдаг. Хэрэв усыг их шингээдэг залгаагүй гадаргуу байвал гадаргуун чийгшилт нь 0,5%-с дээшгүй бат бөх чанартай байх хэрэгтэй.
- Модон гадаргуу байгаа нөхцөлд хөдөлгөөнгүй, бат бөх хуучин будгийн үлдэцгүй байгаа эсэхийг сайн шалгах ёстой. ДСП/ДВП- хавтангууд шаландаа сайн наалдасан байх ёстой.
- Алгаараа үрхэд элс тоосонцор хуурахгүй байгааг шалгана.
- Хатуу үзүүртэй төмөр багажаар гадаргуугаа зурж бат бөхийг шалгаарай. Зурааснууд нийлж байгаа хэсэг дээр үенүүдийн хоорондох салалт үүссэн байгааг анхааралтай харж үзэж болно.
- Рейк шугамын тусламжтай гадаргуун тэгш байдлыг мэднэ.
- Хуучин обой будгийн ба засал чимэглэлийн материалуудын үлдцүүдийг бүрэн арилгах нь зүйтэй.
- Хуурч унаж байгаа хуучин плитануудыг гадаргуунаас салгах хэрэгтэй
- Хагаралт үүссэн газарыг дүүргэхийн тулд “sopro GH564” давирхайг хэрэглэнэ, Плита наах
Орчин үед хавтанцарыг цементэн зуурмагаар, төрөл бүрийн фирмүүдийн тусгайлан бэлтгэсэн цавуугаар наах 2 аргыг голчлон хэрэглэж байна. Цементэн зуурмагаар наахад 1:4-өөс 1:6 гэсэн харьцаагаар зуурмагаа газар дээр нь бэлтгэж зуурч наадаг. Хавтанцар наах зуурмагийн марк 25-с доош байж болохгүй. Бэлэн зуурмагийн хөдөлгөөнт чанар 35мм конусан суулттай байна. Наах цавууны конусан суулт 70-80мм байх хэрэгтэй. Плита наах зуурмагийн зузаан 7мм-с багагүй 15мм-с ихгүй байх ёстой. Цавууны зузаан 3мм-с ихгүй байна.
Хананд хэмжилт хийх маяк байгуулах
засварлах- Дээд талын маякны хавтан
- Доод талын маякны хавтан
- Гадас /хадаас/
- Утас
Өнгөлгөөний хавтан наах явцдаа тэдгээрийн хэвтээ чиглэлийн эгц эсэхийг тэгшлүүрээ тулгаж барина. Хавтанг нэг захаас юмуу голоос хоёр тийш наадаг. Хавтанцарыг наахаас өмнө 30 минутаас багагүй хугацаанд услаж норгосон байх ёстой. Зуурмагаар хананы хавтанцар тус бүр дээр жигд наагаад хавтан бүрээр нааж болно. Харин шалны хавтанцарыг бол 1-2 үеээр нь зуурмагаа тэгшилж тараагаад наадаг. Хана шаланд заадас давхцуулан наах, заадас зөрүүлэн наах, диагоналиар наах 3 арга байдаг. Харин зуурмагийн цементийн марк 400-с бага байж болохгүй.