Квантификацийн арга


Квантификацийн арга (Метод квантификации. Methods of cvantification). Сэтгүүл зүйн судлалд өргөн хэрэглэгдэх арга бөгөөд судалгааны материалуудыг агуулж буй элементүүдийн тоогоор хувааж, тооны хувьд хэмжихийн хамт хооронд нь болон бусад элементтэй харьцуулах замаар судлагдахууны ач холбогдол, онцлог, мөн чанарыг тодорхойлох арга юм. Квантификацийн аргыг сонин, сэтгүүлийн нийтлэлийн сэдэв, давтамж, төрөл зүйл, эх сурвалж, байрлал, тусгаж буй баримт, мөн олон нийтийн санал бодлын дүнг задлан шинжлэхэд ашиглах хамгийн үр ашигтай арга гэж үздэг. Энэ аргыг ярилцлага хийх, санал асуулга явуулах, хуваарилалтын (шкалирование) аргуудтай нягт холбоотой хэрэглэдэг онцлогтой. Ялангуяа ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг тооны болон чанарын талаас нь задлан шинжлэх явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг байна.