Кахабер (Каха) Карлос дзе Каладзе (гүрж. კახაბერ (კახა) კარლოს ძე კალაძე; 1978 оны 2-р сарын 27-нд ЗХУ-ын БНГүрж Улсын Самтредиа хотод төрсөн) гүржийн улс төрч, өмнө тбилисийн болон киевийн "Динамо", "Милан" зэрэг клубт хамаалагчаар тоглож байсан алдартай хөлбөмбөгчин. Гүржийн 2001-2003, 2006 онуудын шилдэг тоглоч болж байсан.

Каха Каладзе

Каха Каладзе улс төрийн карьераа тухайн үед сөрөг хүчин байсан өнөө үед эрх барь буй "Ардчилсан Гүрж-Гүржийн мөрөөдөл" намаас эхлүүлсэн. Намын тэргүүн Бидзина Иванишвили тус улсын Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа тэрээр 2012 оны 10-р сарын 25-нд Гүржийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайдаар томилогдон ажилласан байна.

2017 оны 11-р сарын 13-наас нийслэл Тбилиси хотын захирагчаар ажиллаж байгаад 2021 онд дахин сонгогдсон байна.