К.Г.Юнг 1875 оны 7-р сарын 26нд Швецарийн Кессвилд шинэчлэгч сүмийн тэргүүний гэр бүлд төрсөн. Багадаа байнга бодлогоширч, гэрийнхээ дээврийн хөндийд ганцаараа олон цаг сууж, философи, шашны уран зохиолыг уншдаг байсан аж. 1895 оны 4-р сард Базелийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр элсэн орж, амьтан судлал, биологи, археологи, түүхийг илүү их сонирхож байсан ч дараа нь сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл судлалыг сонирхож эхэлжээ.