Карлсбадын агуй

АНУ-ын өмнөд хэсэгт Нью-Мексико болон Техам муж улсуудын зах нийлсэн хэсэгт Чиуауа цөлийн хойд хэсгээр Гуадапулегийн салбар уулсын хэсэгт Дэлхийн газар доорхи хамгийн агуу сайханд тооцогддог Карлсбадын агуй оршино. Агуй нь олон сая жилийн тэртээгээс газар доогуур маш зузаан шүрэн хана бүхий уудам хонгил үүсгэн тогтсон байна. Одоогоос 250 сая жилийн өмнө энэ газар нь эртний дулааан уст сүн далай долгион байсан ч аажимдаа ширгэж, далайн ёроолын хотгор, гүдгэр хөрс тогтоц он цагийн уртад урсгал усанд идэгдэж, худаг, хөндий, хонгил, ан цав, дусаал хэлбэрт унжлага, давхрага үүсгэсээр бидний үед энэхүү хүний гараар бүтсэн мэт гайхалтай тогтоц үлджээ. Энэхүү газар доорхи цогцолбор газар нь хоорондоо зарим нь холбоо бүхий олон өөр агуйнаас бүрддэг аж. Лечугия нэрт агуй газрын хөрснөөс 477 метрийн гүнд уртааш 133 киолметр сунан үргэлжлэх ба АНУ-ын бусад агуйнуудаас хамгийн гүнд тооцогддог. Үүнээс гүн агуй зөвхөн Альп, болон Кавказад л байдаг. Цааш газрын гүнээр гол хөндийгөөр явсаар төгсгөлд нь Айсберг-Рок хэмээн нүсэр том мянган тонн бул чулуунд тулна. Энд хэдийнээ хачин өвөрмөц Карлсбадын агуйн Джайентс-Холлын аврага танхимд зогсож байх болно.Агуй орчмын газар дээрх амьдрал нь нам өндрийн бүс ба жилд 300-400 метр хур тунадас унаж, энэ нь энэхүү үндэсний паркийн амьдралыг тэтгэж байдаг юм. Газрын хөрсөн дээр дулаан орны судаслаг, сөөглөг ургамал 80 гаруй төрөл хөхтөн амьтан 60 төрөл (үнэг, ирвэс, пума г.м), шувуу 300 төрөл хоёр нутагтан амьтад 70 төрөл байх аж. Энэхүү байгалийн цогцолбор газрыг жил бүр хагас сая жуулчид ирж үзэн газрын гүн тийш итгэхийн аргагүй доош буулт хийж тусгай замаар явж гайхалтай уран тогтоц, үй түмэн сарьсан багваахайн оронг үзэж гайхаж биширдэг байна. Байгаль эхийн энэхүү содон бүтээлийг 1995 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэж хамгаалтанд авсан билээ.