Каракалла буюу Септими Бассиан (Англи хэл:Caracalla officially Marcus Aurelius Severus Antoninus Augustus orig. Septimius Bassianus) (МЭ 188 оны дөрөвдүгээр сарын 4-нд Галлын Лугдунумд [[[Лион]]] төрж, МЭ 217 оны дөрөвдүгээр сарын 8-нд Месопотамийн Каррахын ойролцоо нас барсан.) Ромын эзэн хаан (198 – 217 он). Каракалла буюу Галл хэвнэг хэмээх хоч түүний хувцаслалтаас бий болжээ. Түүний эцэг умард Африкаас гаралт Септими Север 193 онд эзэн хаан болж, 211 оныг хүртэл төр барьжээ. Каракалла өөрийн ах Гета болон олон нөхдөө хөнөөсний эцэст төр барих нь маргаангүй болсон байна. Тэрээр Ромд асар том халуун усны газар байгуулсан нь өнөөг хүртэл оршсоор байдаг. Каракалла эзэнт гүрнийхээ бүх оршин суугчдад Ромын иргэншил олгосон ч (212 он) өөрийг эсэргүүцсэн бүхэнд онц хэрцгий хандаж, Герман, Парфи, Александриагийн иргэдийг харгислан хядаж байв. Түүнийг преторийн префект хороосон гэдэг. Каракаллаг Ромын хамгийн харгис хэрцгий тирантуудын нэг байсан гэж үздэг ба түүний засаглал нь эзэнт гүрний уналтын эхлэл болжээ.

Каракаллагийн цээж баримал

Цахим холбоос

засварлах
  • Life of Caracalla (Historia Augusta at LacusCurtius: Latin text and English translation)