Камикава Ёоко
Камикава Ёоко (япон.上川 陽子, англи.Yoko Kamikawa; 1953 оны 3-р сарын 1-нд Японы Шизүока хотод төрсөн) — Японы улс төрч, Японы парламентын гишүүн, 2023 оны 9-р сарын 13-наас Японы Гадаад хэргийн сайдаар томилогдоод байна. Өмнө 3 удаа Японы Хууль зүйн сайдаар ажиллаж байсан.
Намтар
засварлахКамикава 1977 он хүртэл Токиогийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Дараа нь Мицубиши судалгааны хүрээлэнд ажилласан. 1988 онд Фулбрайтын хөтөлбөрөөр Харвардын Кеннедигийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Энэ хугацаанд тэрээр АНУ-ын сенатор Макс Бауксын туслах байсан. Дараа нь тэр "Globalink" судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Тэрээр 2024 оны 1-р сард Украины Киев хотод айлчилж, Япон улс Украинд дэмжлэг тусламж үзүүлж, тус улстай хоёр талын харилцаагаа бэхжүүлэхэд Японы засгийн газар бэлэн байгааг илэрхийлсэн. Тэрээр мөн Японы засгийн газар Украины санал болгож буй цацрагийн болон цөмийн бусад аюулгүй байдлын энхийн хэлэлцээрийг хамтран удирдахад бэлэн байна гэж мэдэгжээ.