Ромас Каланта

(Каланта-с чиглүүлэгдэв)

Ромас Каланта (Литва: Romas Kalanta, 1953 оны 2 сарын 221972 оны 5 сарын 14) — Литвын тэрс үзэлтэн байв.

Товчхон

засварлах

1972 оны Тавдугаар сарын 14-ний өдөр Литвын хоёр дахь том хот Каунасын төв гудамжинд орших хөгжмийн театрийн усан оргилуурын дэргэд 19 настай Ромас Каланта өөрийгээ шатаан хөнөөсөн юм. Коммунист дэглэмийг эсэргүүцэгч Каланта "Миний энэ үхэлд манай улс төрийн тогтолцоо буруутай" гэсэн бичиг үлдээжээ. Найз нар нь түүнийг шатаж байх үед аврах гэсэн хүмүүсийг ойртуулаагүй аж.

Бослого ба үр дагавар

засварлах

Зөвлөлт засгийн газар тухайн үйл явдлыг дараад өнгөрөхийг хүсэж байв. Тавдугаар сарын 18-нд, Зөвлөлтийн засаглал Калантагийн шарилыг олон нийтэд удаан хугацаанд байлгахгүйгээр цөөн хэдэн цаг байлгажээ. Түүний оршуулга дуусан боловч Калантаг оршуулсаны дараа Каунас хотод залуучуудын жагсаал цуглаан хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд түүний энэ үйлдлийг дэмжиж хэд хэдэн хүн өөрийгөө шатаажээ. Эдүгээ Каланта Литвын үндэсний баатар хэмээн алдаршжээ. Гудамжинд жагсагчид: "Литвын эрх чөлөө" гэж хашхирч байв. Тэд цагдаагийн хэлтэс болон намын байрууд уруу дайрцгаав. Цугласан олон дунд ихэнхдээ ахлах сургуулийн сурагчид болон залуу ажилчид бүхий босогчдыг КГБ, цагдан сэргийлэх болоод дотоодын цэргийн хүчээр буулгаж авчээ. Дараагийн өдөр нь Эрх чөлөөний өргөн чөлөөнд 3,000 гаруй хүмүүс жагссан бөгөөд 402 хүн баривчлагдсан ажээ. The New York Times Зөвлөлтийн зэвсэгт хүчнээс нэг хүн үхэж, нэлээд тооны хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлжээ.

Холбоос

засварлах