Какаоны мод

(Какао-с чиглүүлэгдэв)

Какаоны мод нь жижгэвтэр ба үржил шимээр баялаг, хуурай хөрсөнд, экваторын дулаан орнуудад ургадаг. -15 хэмээс доош хүйтэнд тэсвэрлэхгүй. Уг жимс үл мэдэг шоколад шиг үнэртэй, яльгүй гашуун байдаг. Үр нь бүр ч гашуун байдаг. Уг үр олон шат дамжлагаар дамжин, дотор нь амт оруулах өөр олон зүйлийг хольсны дараа сайхан амттай болдог. Үрэнд агуулагдах kafein, theoboromine хэмээх бодисууд нь гашуун амттай болгодог аж. Какаоны жимсээр хооллодог амьтад үр нь гашуун учир гаргаж хаядаг. Ингэснээр какаоны ургамал илүү өргөн газар нутагт тархан ургадаг. Шоколад хийхэд хэрэглэгддэг какаоны 3 гол төрөл бол criollo, forastero, trinitario юм. Үүнээс Төв Америк, Карибын арлууд болон Өмнөд Америкийн хойд бүсээр ургадаг criollo нь хамгийн ховор, үнэтэй.

Какаоны мод

Цахим холбоос

засварлах
  Commons: Какаоны мод(Theobroma cacao) – Викимедиа дуу дүрсний сан