Казы (хас. қазы) бол казах болон түрэг гаралтай бусад ард түмнүүдийн уламжлалт зоогийн нэг юм. Баярын дастарханыг (хүндэтгэлийн зоогийн ширээ) казыгүйгээр төсөөлшгүй.

Казы

Хийх арга засварлах

Адууны хавиргыг махтай нь авч 5-7 цаг цусыг нь сэврээнэ. Адууны гэдсийг сайтар угаагаад давстай усанд 1-2 цаг сойдог. Хавирганы махыг давсалж, чинжүүгээр амталж, сармис нэмээд, 2-3 цаг даавуунд ороож тавина. Ингэсний дараа махыг гэдсэнд хийж, хоёр үзүүрийг уяж бооно. Ингэж бэлтгэсэн казыг утаж болно, эсвэл нартай, салхи савартай газар өлгөж, долоо хоног борцолно. Утахдаа 50-60 хэмийн өтгөн утаагаар 12-18 цаг утдаг.

Идэхийн өмнө зөөлөн гал дээр 2 цаг чанана. Болсон казыг 1 см зузаан хэрчиж, дугуй хэрчсэн сонгино, ногоон амтлагч ногоогоор чимдэг.