Казахстан Улсын Гадаад хэргийн яам
Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам (хас. Қазақстан Республикасы Сыртқы істер министрлігі) нь БНКазУ-ын Засгийн газрын Гадаад бодлогын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн төв байгууллага юм. БНКазУ-ын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын нэгдсэн системийг удирддаг төв байгууллага болно.
Гадаад хэргийн яамны сайдыг тус Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг.
Яамны үүрэг
засварлах- БНКазУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал, үндсэн чиглэлийг тодорхойлох, БНКазУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газарт зохих зөвлөмж өгөх;
- БНКУ-ын гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх, БНКУлсын эдийн засгийн гадаад бодлогыг дэмжих, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд туслах;
- БНКУлсын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гадаадад байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах;
- БНКУлс Олон улсын энхтайван, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг дипломат аргаар хангах;
- БНКУлсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бусад улс орон болон олон улсын тавцантай харилцах харилцааны дипломат аргуудыг ашиглан хамгаалах;
- БНКУлсын гадаад бодлого болон гадаад эдийн засгийн стратегийн дагуу БНКУлсын Ерөнхийлөгчийн зөвлөмжийг боловсруулах, олон улсын санаачилгыг хэрэгжүүлэх;
- БНКУ-ын дипломат, консулын харилцааг гадаад орнуудтай, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
- БНКУ-ын гадаад бодлого, эдийн засгийн чиглэл, хөрөнгө оруулалтын бодлого, гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах харилцааг зохицуулах зорилгоор БНКУлсын төрийн байгууллагуудын олон улсын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
- Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг судлах, гадаад орны дотоодын бодлого, олон улсын байгууллагын үйл ажиллагаа, шаардлагатай мэдээллийг Казахстаны төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэх
Бүтэц
засварлах- Сайдын ажлын алба, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар
- Олон улсын мэдээллийн хороо
- Хөрөнгө оруулалтын хороо
- Төрийн Ёслолын алба
- Гадаад бодлогын шинжилгээ, урьдчилан таамаглалын газар
- Хүний нөөцийн хэлтэс
- Гадаад эдийн засгийн бодлогын газар
- Тусгаар улсуудын /хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан/ хэлтэс
- Евразийн интеграцийн хэлтэс
- Ази, Африкийн хэлтэс
- Бүх Азийн хамтын ажиллагааны газар
- Европын хэлтэс
- Америкийн хэлтэс
- Олон талт хамтын ажиллагааны газар
- Консулын үйлчилгээний хэлтэс
- Мөнгө, санхүүгийн хэлтэс
- Захиргааны ажил хяналтын газар
- Олон улсын аюулгүй байдлын хэлтэс
- Гэрээ, хуулийн хэлтэс
- Логистикийн хэлтэс
- Алматы хот дахь салбар
- Дотоод аудит хяналтын алба
Казахстан улс 2022 оны байдлаар 68 оронд 93 ЭСЯ, ЕКГ зэрэг ДТГ-тай ажээ.
Казахстан улсын Гадаад хэргийн сайд нар
засварлах- Тулеутай Сулейменов - 1991-1994
- Канат Саудабаев - 1994
- Касым-Жомарт Токаев - 1994-1999
- Ерлан Идрисов - 1999-2002
- Касым-Жомарт Токаев - 2003 оны 6-р сараас 2007 оны 1-р сар хүртэл
- Марат Тажин - 2007 оны 1-р сарын 11-ээс 2009 оны 9-р сарын 4 хүртэл
- Канат Саудабаев - 2009 оны 9-р сарын 4-өөс 2011 оны 4-р сарын 11 хүртэлсайд.
- Ержан Казыханов - 2011 оны 4-р сарын 11-ээс 2012 оны 9-р сарын 24 хүртэл
- Ерлан Идрисов - 2012 оны 9-р сарын 28-аас 2016 оны 12-р сарын 28 хүртэл
- Кайрат Абдрахманов - 2016 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 12 дугаар сарын 26-ны хооронд
- Бейбут Атамкулов - 2018 оны 12 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд
- Мухтар Тлеуберди - 2019 оны 9-р сарын 18-наас 2023 оны 3-р сарын 29 хүртэл
- Мурат Нуртлеу -2023 оны 4-р сарын 3-наас