Ишим гол (каз. Есіл, орос. Ишим) —Казахстан болон Оросын нутгаар урсдаг Эрчис мөрөнд зутгадаг хамгийн урт гол юм.

Ишим гол, Астана хот.

Ишим голын урт — 2450 км, ус цуглуулдаг бүс нутаг нь — 177 000 км² орчим бөгөөд өмнөд зүгээс умард зүгт чиглэн урсдаг байна.

Казахстаны нутаг дэвсгэр дээр Ишим голын эрэг дээр Астана, Есиль, Державинск, Сергеев, Петропавл хотууд, Оросын нутаг дэвсгэр дээр Ишим хот оршдог байна.