Их Польш
Их Польш (пол. Wielkopolska) нь Познань, Гнезно орчмыг тойрсон Польшийн хамгийн эртний нутаг дэвсгэр юм.
| ||
---|---|---|
Их Польшийн нутаг дэвсгэрийг өнөөгийн Польш улсын газрын зураг дээр давхарлан харуулсан байдал. | ||
Улс: | Польш | |
Нийслэл: | Познань |
Tүүх
засварлахИх Польш (Латин: Polonia Maior) нь IX ба X зуунд слав гаралтай Поланчуудын суурьшил газрын нэр байсан бөгөөд тэдний ван Пиаст нь X зууны төгсгөлөөр польшийн анхны төрт улс болох Польшийн Хант Улсыг үүсгэн байгуулжээ. Энэ хант улсын анхны нийслэл нь их польшийн Гнезно байв.
1320 онд феодлын ноёрхлын нутаг дэвсгэр болох Херцогт Улсыг задлан хоёр воеводство (муж) болгон хуваасны нэг нь Познаниар төвлөсөн бол нөгөө нь Калиш төвтэй болов. Эдгээр мужууд нь яг энэ үеэс эхлэн нэгдсэн Польшийн Хант Улсын захиргааны чухал бүс нутаг болжээ.
Анхдугаар Польшийн Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны дараа 1569 онд Их Польш нэртэй нэгэн томоохон аймгийг бий болгосон ба үүнд нь энэ аймгийн нэртэй хамааралгүй Мазови нутаг ч багтав.
Польшийн хоёрдугаар хуваагдлаар Их Польш 1793 онд Пруссийн мэдэлд шилжин, 1807 оны Тилзитийн энхтайвныг хүртэл Өмнөд Прусс аймгийг бүрдүүлж байв. Үүний дараа 1815 оныг хүртэл Напелеоны байгуулсан дагуул улс Варшавын Херцогт Улсын нэг хэсэг байв. Энэ дагуул улс задрахад Венийн конгресс Их Польшийг Позений Их Херцогт Улсад нэгтгэв. Өмнөд тал нь буюу урьдны Өрнөд Галици болон бусад үлдсэн хэсгүүд нь нэгдэн Польшийн Хант Улсыг байгуулсан нь Оросын Хаант Улсын харьяаны өөртөө засах улс болжээ.
Их Польшийн бослогын дараа буюу Версалийн энхтайвны гэрээний дараа Их Польш нь Хоёрдугаар Польшийн Бүгд Найрамдах Улсад хамаарч байгаад 1939 онд Польш руу хийсэн халдлагын үр дүнд 1939-1945 оныг хүртэл Германы мэдэлд байсан юм. 1945 оны нэгдүгээр сард Улаан Армийн хийсэн Висла-Одерын давшилтын хүрээнд энэ бүс нутгийг чөлөөлсний дараа Бүгд Найрамдах Польш Ард Улсад харьяалагдах болжээ.
Нэр
засварлахИх Польш гэх нэр угтаа том газар нутгийг хамарсан утгыг илэрхийлэх ч угтаа бол улсдаа газар нутгийн хэмжээгээрээ дундаж газар нутагтай мужид (жишээлбэл Бага Польш мужтай ойролцоо) ордог. Үнэн хэрэгтээ XI зуунд польшийн албан бичигт бүртгэгдсэн нэршлүүд болох Polonia maior ба Polonia minor (сүүлд нь Wielkopolska ба Malopolska - „Их Польш“ ба „Бага Польш“ гэж орчуулагддаг) нь нутаг дэвсгэрийн өргөжин тэлэлттэй огт хамаагүй юм. Харин maior ба minor гэх үгсийг „хөгшин буюу хуучин“ ба „залуу“ гэх утгын ялгааг гаргахад хэрэглэсэн бөгөөд учир нь Гнезног тойрсон эртний Polonia maior („Хуучин Польш“) дээр X зууны сүүлээр Краков орчмын Polonia minor („Залуу Польш“) нэгдсэнтэй холбоотой аж.