Ихирэс овгийн хатан
Ихирэс овгийн хатан (хятадаар:亦乞烈妃子; пиньинь:Yì qǐ liè fēizi) нь Хайсан хүлэг хааны бага хатан бөгөөд Хүслэн хутагт хааныг төрүүлсэн. Тэрбээр Ихирэс аймгийн Суоланха хүргэний хатан Нүвүлүн гүнжээс[1] төрсөн. Нүвүлүн гүнж бол Хубилай хааны хөвгүүн Мангалагийн охин юм. Түүний нэрийг 1920 онд бичиж дууссан Шинэ Юань улсын судрын 104-р дэвтэрт Шоутон (壽童) гэж бичсэн байдаг. Ихирэс хатны хэзээ нас барсан нь тодорхойгүй. 1329 онд түүний хөвгүүн Хүсэлэ Юань Улсын хаан сууринд заларсны дараа Өршөөлийг гайхуулагч хатан[2] (仁獻章聖皇后) цолоор өргөмжлөн Хүлэг хааны тахилын онгонд байрлуулан тахих болжээ. Тогоонтөмөр хаан Жыжөнгийн 6-р онд (1346 он) Ихирэс хатныг Төв цэгц богдыг уламжлагч хатан[3] (莊獻嗣聖皇后) хэмээн нэхэн өргөмжилсөн.