Итэлгэн цахлай, Ichthyaetus ichthyaetus, нь томхон биет цахлай юм. Урьд бусад ихэнх цахлайн адил Larus төрөл гэгдэж байв. Энэ зүйл цахлай нь Оросын өмнөд хэсгээс Монголын гол, нуур, намгархаг газраар тархан амьдардаг. Нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд зүүн Газар дундын тэнгис, Арабын хойг болон Энэтхэгийг зорино. Итэлгэн цахлай голдуу газар үүрээ засаж 2-4 өндөг гаргадаг. Ховор тохиолдолд баруун Европт таарна.

Итэлгэн цахлай
Энэтхэгт.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Ichthyaetus
Зүйл: I. ichthyaetus
Латин нэр
Ichthyaetus ichthyaetus
(Паллас, 1773)
Ижил утгатай нэршил

Larus ichthyaetus

Залуу цахлай
Larus ichthyaetus

Гадаад төрх засварлах

Энэхүү цахлайн биеийн урт 58-65 см ба далавчаа дэлгэхэд 1.4 -1.6 м юм. Нас бие гүйцсэн шувууд нь саарал нуруу, далавчтай, хөл нь шар, улаан хошуутай.

Итэлгэн цахлай загас, үе хөлтөн, шавьж, жижиг хөхтөн барьж иддэг.

Зургийн цомог засварлах

Ном зүй засварлах

  • Pons J.M., Hassanin, A., and Crochet P.A.(2005). Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers. Molecular phylogenetics and evolution 37(3):686-699

Цахим холбоос засварлах

  • BirdLife International (2004). Larus ichthyaetus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern