Исса Плиев
Исса Александрович Плиев (осети хэл. Плиты Алыксандры фырт Иссæ; 1903 оны 11-р сарын 12-нд Умард Осетийн Батако тосгонд төрж, 1979 оны 2-р сарын 6-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) осети үндэстэн, Зөвлөлтийн цэргийн жанжин, армийн генерал (1962). ЗХУ-ын хошой баатар (1944, 1945). БНМАУ-ын баатар (1971). 1926 оноос ЗХУ-ын Коммунист намын гишүүн.
1936 оны 6 дугаар сараас Улаанбаатар хот дахь Монгол Ардын Хувьсгалт Армийн нэгдсэн цэргийн сургуулийн штабын зааварлагч.
1945 онд Зөвлөлт-Японы дайны үед Өвөрбайгалын фронтын Зөвлөлт-Монголын морьт-механикжсан бүлгийг удирдаж байжээ.
1958-1968 онд ЗХУ-ын Ар Кавказын цэргийн тойргийн командлагч байсан. Карибын тэнгисийн хямралын үеэр буюу 1962 оны 7-р сараас 1963 оны 5-р сар хүртэл тэрбээр Анадырь ажиллагааны үеэр Куба дахь Зөвлөлтийн цэргийн бүлгийг командлаж байжээ.
Зөвлөлтийн эх орны дайнд Плиев 1944 онд Өмнөд Буг голыг гатлаж Одесс хотыг чөлөөлөх үеэр цэргүүдийг чадварлаг удирдсан болон 1945 онд Зөвлөлт-Японы дайны үеэр Квантуны армийг ялсны төлөө тус тус ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан цорын ганц морьт цэрэг болж байжээ.
1979 оны 2-р сарын 6-нд Москвад нас барсны дараа Владикавказ хот дахь Алдрын гудамжинд оршуулжээ.