Искандер Азизов

Искандер Кубарович Азизов (1956 оны 5 дугаар сарын 29-нд Москва хотноо төрсөн) -Зөвлөлтийн болон Оросын дипломат.

1978 онд “Олон улсын харилцаа” мэргэжилтэй Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

1978-1982 онд ЗХУ-аас Сингапурт сууаа ЭСЯ-нд референт нарийн бичгийн дарга;

1982-1985 онд ЗХУ-ын ГЯЯ-нд Зүүн өмнөд Азийн хэлтсийн атташе;

1985-1989 онд ЗХУ-аас Малайз Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга;

1989-1992 онд ЗХУ-ын ГЯЯ-ны Номхон далай, Зүүн өмнөд Азийн газрын 2,3 дугаар нарийн бичгийн дарга;

1993-1997 онд ОХУ-аас Малайзид суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх;

1998-2001 онд ОХУ-ын ГЯЯ-ны Азийн 1 дүгээр газрын ахлах зөвлөх, хэлтсийн дарга;

2001-2006 онд ОХУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх;

2007-2013 онд ОХУ-ын ГЯЯ-ны Азийн 1 дүгээр газрын орлогч захирал.

2013 оны 9 дүгээр сарын 23-аас Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Итгэмжлэх жуух бичгээ барьсан.

2023 оны 1-р сард Монголд Элчин сайдаар 10 жил болоод нутаг буцаж тэтгэвэртээ суусан.

2021 оны 6 дугаар сарын 8-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг "Алтан гадас" одонгоор шагнасан.

Гэргийтэй.

Англи, хятад хэлтэй.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.