Ирина Мирошниченко

Ирина Петровна Мирошниченко (1942 оны 7-р сарын 24-нд ЗХУ-ын Барнаул хотод төрсөн- 2023 оны 8-р сарын 3-нд Москва хотод на барсан)-Зөвлөлтийн, оросын театр, киноны жүжигчин. 1988 онд ЗХОУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн.

Ирина Мирошниченко

Түүний эцэг Пётр Исаевич Вайнштейн Дэлхийн 2-р дайны эхэнд Барнаул хотод томилогдоод байхад Ирина охин төржээ. 1944 онд тэдний гэр бүл Москва хот руу иргэн иржээ.

Дунд сургуулиа дүүргээд Ленины комсомолын нэрэмжит Москва хотын улсын театрын студид сурчээ.

1961 онд тэрээр Москва хотын Уран сайхны академик театрын (МХАТ) сургууль-студид ороод 3-р дамжаанд байхдаа Георгий Данелия найруулагчийн алдарт "Би Москвагаар алхаж байна" «Я шагаю по Москве» кинонд тоглосон байна.

1965 онд сургуулиа төгсөөд М.Горькийн нэрэмжит ЗХУ-ын Москвагийн Уран сайхны Академик театрт жүжигчнээр оржээ.

Театр хоёр салахад Олег Ефремовын (өнөөгийн А.П.Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрт) үлджээ.

Жүжигчин кинонд тоглож алдар хүнд олсон байна. 1966 онд Ирина Мирошниченко "Тэднийг нүүр тулж таньдаг байсан" /Их знали только в лицо/ кинонд тагнуулчийн дүрд тоглосон. Ваня ах- «Дядя Ваня», Өвлийн интоор- «Зимняя вишня», Зүүдэнд оромгүй явдал «Вам и не снилось…», Кремлийн цаг-«Кремлёвские куранты», Фронтоос ирсэн цэрэг-«Пришёл солдат с фронта», «…И другие официальные лица», «Клюква в сахаре».