Иоаннис Маниатис
Иоаннис Маниатис (гре. Γιάννης Μανιάτης, 1986 оны аравдугаар сарын 12-нд Левадиа хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Олимпиакос болон Грекийн шигшээд тоглодог. Тэрээр баруун жигүүрийн хамгаалалтанд тоглодог ба төвд хагас хамгаалалтанд гардаг талтай.
Маниатис 2012 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Иоаннис Маниатис | ||
Төрсөн огноо | 1986 оны 10 сарын 12 | ||
Төрсөн газар | Левадиа | ||
Өндөр | 1.78 м | ||
Байрлал | арын хагас хамгаалагч баруун хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Олимпиакос | ||
Дугаар | 2 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003–2011 | Паниониос | 164 | (8) |
2011– | Олимпиакос | 84 | (6) |
Шигшээ баг‡ | |||
2006–2007 | Грек (21-) | 14 | (1) |
2010– | Грек | 28 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 13. † Гараа (Гоол). |
Замнал засварлах
Маниатис 2003 онд Паниониостой мэргэжлийн анхны гэрээгээ үзэглэж, 2009 онд дөрвөн жилээр сунгасан байна. Лигт 7 жилийн хугацаанд 164 тоглолтонд оролцсон байна.
2011 оны нэгдүгээр сард Олимпиакос болон АЕК багуудаас санал тавьжээ. Олимпиакосын ахлагч Василис Торосидис баруун хамгаалалтанд байсан тул Маниатис арын хагас хамгаалалтанд тоглохыг зөвшөөрч элсчээ. Левадиакосын хаалганд анхны бөмбөгөө оруулсан Маниатис 2012 оны арванхоёрдугаар сарын 4-нд Аваргуудын лигт Арсеналын талбайд 2-1 харьцаагаар хожсон тоглолтонд бөмбөг оруулав.
2014 оны Грекийн цомд ПАОК-тай хагас шигшээд Олимпиакос тулахад цэнгэлдэхийн уур амьсгал яаж ч болохоор ширүүн байсан билээ. Багийн гурван тоглогч улаан хуудас авсан тун хүнд уг тоглолтонд ахлагч Маниатис ПАОК-ын сэлгээнд байсан хэн нэгэнтэй маргалдаж замбараагүй байдлыг улам дэвэргэх шахаж байв.[1]
Шигшээ засварлах
Паниониост гялалзаж байхад Маниатисийг Грекийн шигшээ 2010 оны наймдугаар сарын 11-нд Сербитэй анх тоглуулжээ.
Амжилт засварлах
- Олимпиакос
- Грекийн супер лиг (4): 2010–11, 2011–12, 2012–13, 2013–14
- Грекийн цом (2) : 2012, 2013
Эшлэл засварлах
- ↑ "Σύρραξη Κατσουράνη - Μανιάτη και αποβολές" (in Greek). tovima.gr. 14 april 2013.
{{cite news}}
: Check date values in:|date=
(help)CS1 maint: unrecognized language (link)
Холбоос засварлах
]