Инфомершиал
Инфомершиалс (Infomer-cials). Англи хэлний information commercials буюу мэдээлэл, сурталчилгааны зарлал хэмээх хоёр үгийн нийлбэрээс гарсан нэр томъёо юм. ХХ зууны сүүлийн 25 жилд агуулгын хувьд төрөлжсөн олон арван суваг бүхий кабелийн телевиз эрчимтэй хөгжиж, өргөн дэлгэрсэн нь арилжааны сурталчилгааг тодорхой хаягаар хүргэх боломж эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотой ОНМХ-ийн практикт инфомершиалс хэмээх нэр томьёо идэвхтэй нэвтэрсэн бөгөөд энэ нь нэвтрүүлгийг зориулж буй хүлээн авагчдын бүлгийн бүх шалгуурт маш нарийн «тохируулсан» телевизийн шоу хэлбэрээр явуулдаг төлбөртэй сурталчилгаа юм.