Интелийн Олон Улсын Шинжлэх Ухаан ба Инженерчлэлийн шалгаруулалт

Интелийн Олон Улсын Шинжлэх Ухаан ба Инженерчлэлийн шалгаруулалт (англ. Intel International Science and Engineering Fair) нь дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын шинжлэх ухааны бүтээл судалгаа ба технологийн бүтээлээрээ авьяасаа сорьдог олон улсын шалгаруулалт тэмцээн юм. Энэ шалгаруулалт нь Интел компанийн дэмжлэгээр жил бүр зохиогдож, дэлхийн олон үндэстний сурагчдаас хамгийн авьяаслаг ирээдүйтэй хүүхдийн шинжлэх ухаан, технологийн бүтээлийг шалгаруулан, их сургуульд суралцах тэтгэлгээр шагнадаг. 1-р байрт шалгарагч 75000 америк долларын их сургуулийн тэтгэмж, 2-р байрт шалгарагч 2 хүн тус бүр 50000 америк долларын тэтгэлгээр шагнуулдаг. Мөн дараагийн 3 шалгарагч Стокхольмын Өсвөрийн Шинжлэх Ухаанчдын Семинарт оролцох ба Нобелийн шагналын арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулдаг, түүнчлэн 17 төрлийн төслүүдийн бусад оролцогчдыг тус бүрийг нь 5000 америк доллараар шагнадаг.

Шалгаруулалтад өрсөлдөгчид 9-12-р ангийнхнаас ганцаараа болон багаараа оролцож болно. Бусад оролцох журмыг нь албан ёсны сайтнаас нь мэдэх боломжтой.

Гадна холбоос засварлах

Албан ёсны сайт.