Имт гичгэнэ - (Латин: Potentilla bifurca), (Орос: Лапчатка Вильчатая) Нутгийн хүмүүс гичгэнэ, заримдаа зангуу ч гэх нь бий.

Ургамлын тайлбар

засварлах

Уг орчимдоо модожсон, эгц дээшээ гарсан найлзуурууд бүхий олон наст өвслөг ургамал. Ишнээсээ гарсан хос бус өдлөг, навчны хэсгүүд нь имтэй байдаг. Имт гичгэнийн өндөр, навчны унгиральт ихээхэн өөрчлөмтгий тул дотор нь түүнийг хэд хэдэн бага зүйл болгон ялгаж үздэг ч учир бий. Хавар эрт ургаж эхэлдэг ургамлын нэг боловч долоодугаар сард цэцэглэнэ. Өвөл үндсэндээ сайн бэхлэгдэж өвөлждөг.

Тархалт

засварлах

Ойт хээр, хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдээр өргөн тархжээ. Орчны маш олон янзын нөхцөлд зохицон ургадаг ургамал юм. Тэр нь уулын хээр төдийгүй тагийн хээр, дов толгодын энгэр, элсэрхэг хөрстэй харганат бэлчээрт ч тохиолдоно.[1]

Ашигласан материал

засварлах
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 201

Гадаад холбоос

засварлах

  Агуулах дахь «Имт гичгэнэ» зургийн цомог

Викизүйлд Имт гичгэнэ-тай холбоотой мэдээлэл байна.