Ил уурхайн нөхөн сэргээлтийн зардал
Ил уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын үндсэн зардлуудад дараах үйл ажиллагааны зардлуудыг оруулсан байна. Үүнд:
1. Нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал.
2. Техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал:
Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын явцад уурхай, түүний туслах барилга байгууламжуудад өртөх талбайн шимт хөрсийг хуулах, ачих, тээвэрлэх, шимт хөрсийг овоолгод агуулан хадгалах ажлын зардал.
Ашиглагдсан орон зайг нөхөн дүүргэх ажлын зардал.
Ашигдлагдсан орон зай, ухшийг хэвгийжүүлэх, хэлбэржүүлэх ажлын зардал.
Эвдэрсэн газрыг болон овоолгыг тэгшлэх, гадаргууг нь хэлбэржүүлэх тэгшлэх ажлын зардал.
Овоолгын хажууг хэвгийжүүлэн дэвсэгжүүлэх ажлын зардал.
Тэгшилсэн талбайг нягтаршуулах ажлын зардал.
Хөрс боловсруулалт, сайжруулалтын ажлын зардал.
Биологийн нөхөн сэргээлт хийх талбайг шимт хөрсөөр хучих ажлын зардал.
3. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал:
Техникийн нөхөн сэргээлт хийсэн газрыг хөрсжүүлэх, ургамалжуулах зардал
Олон наст ургамлын үр суулгах зардал
Мод, бут, сөөг тарих зардал
Агротехникийн боловсруулалт хийх зардал
Арчилгаа тордолт
4. Хаалтын дараах мониторингийн зардал:
Нөхөн сэргээлт хийсний дараах хяналт-шинжилгээний зардал
Орон нутгийн зардал