Илдэн гэдэг нь XVI-XVII зууны хооронд монгол язгууртны хэрэглэж байсан цол юм. Тухайн үедээ Боржигин овгийнхон л хэрэглэж байсан. Үгний утга нь Илдэч буюу илд агсах үүрэгтэй цэргийн цолны хувилбар юм.

Судлаачдын үзэл баримтлал засварлах

Хятадын эрдэмтэн Сайшаал гуай үүнийг ил буюу зарч боол[1] гэсэн үгнээс үүсэлтэй гэжээ. Гэхдээ энэ нь итгэхэд хэцүү таамаглал юм. Алтан хүрдэн мянган хигээст сурвалж бичигт уг цолтой 20 хүний нэр байдгаас 4 нь Хасарын угсаа, 1 нь Бэлгүдэйн угсаа, 15 нь Даян хааны угсааны хүмүүс байдаг. Зарим сурвалж бичиг, судалгааны номонд эелдэн гэж бичээд, эелдэг гэсэн үгээр тайлбарлаж бичсэн тохиолддог.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Холбоотой өгүүлэл засварлах

Эшлэл засварлах

  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 108-109. ISBN 99929-78-81-1