Икигай
Икигай (Япон: 生き甲斐 «оршихуйн утга учир») [1] нь Японы нэр томьёо - амьдралын зорилгоо мэдрэх ухаарах гэсэн утгатай; ikigai-д хобби, мэргэжил, гэр бүл зэргийг авч үздэг[2].
"Оршихуйн утга учир"-н тухай ойлголт нь Европд экзистенциал сэтгэл судлал үүссэн үед буюу XIX зуунд (Kierkegaard) үүссэн боловч "ikigai" гэх ойлголт нь Япон хэлэнд XIV зууны[3] үед бий болсон юм. Судлаачид икигайг эерэг сэтгэлзүйн "эрүүл дур/тэмүүлэл" гэсэн ойлголттой холбон тайлбарладаг. Икигайг баримталдаг 65-с дээш настай хэсэг хүмүүс дунд хийсэн судалгаагаар Ниигате муж хавийн хүмүүс илүү гэр бүлтэй холбоотой гэж үзэж байхад Сайтаме мужид илүү тодорхой насны үе эсвэл эрүүл мэндтэй холбож ойлгож байв. Мөн судалгаагаар эмэгтэй хүмүүс нь илүү гэр бүлтэй байх, өнгөрсөн түүх сайтай амьдрахыг гэж ойлгодог байхад эрчүүд нь эрүүл мэнд, орлогын хэмжээ, орон байр зэрэг оржээ. 4 гол асуултанд хариу өгөөд үз гэдэг юм байна:
- Чи юунд хайртай /хийх дуртай/ хүсэл сонирхол чинь юу вэ? (passion)
- Чи юуг хамгийн сайн хийдэг вэ? (skill)
- Чамаас юуг хүлээж байна гэж бодож байна? (mission)
- Чи юу хийгээд түүний төлөө цалин/мөнгө авч чадах вэ? (money)
Икигайгаа олсон хүмүүс ихэвчлэн стресс багатай, эрүүл гэдгээ илүү мэдэрдэг байсан бол икигай баримталдаггүй түүнийгээ олоогүй хүмүүс зүрхтэй холбоотой ямар нэг өвчинд өртөмтгий гэдэг нь ажиглагджээ. Шинжлэх ухааны үүднээс үзвэл икигай нь нейромедиаторууд болох дофамин, норадреналин, серотонин болон β-эндорфин зэргийг тэнцвэртэй байлгахад их үүрэг гүйцэтгэдэг байна.
Цахим холбоос
засварлах- いき‐がい〔‐がひ〕【生き▽甲×斐】. デジタル大辞泉. Татаж Авах 4 Сарын 2015.
- Кристофер Петерсон. Ikigai, нас Баралт. Сэтгэл Судлал Өнөөдөр (17 Есдүгээр Сар 2008). Татаж Авах 4 Сарын 2015.
- Т. Гото, К. Kamada. 太平記. — 日本古典文学大系. — Iwanami Shoten, 1960.
- 長谷川 明弘, 藤原 佳典, 星 旦二, 新開 省二. 高齢者における"生きがい"の地域差家族構成, 身体状況ならびに生活機能との関連 (Япон) // 日本老年医学会雑誌. — 2003. — 第40巻, 第4数. — DOI:10.3143/geriatrics.40.390.
- Kokoro Shirai, Hiroyasu Iso, Амиа Фукуда, Yasuhiro Toyoda, Toshio Takatorige, Kozo Tatara. "Ikigai" олон нийтийн түр зуурын ажил эрхлэлтийн агентлагийн ахмад хүмүүсийн дундах хүйсийн ялгаа (Мөнгөн Хүний Нөөцийн Төв) - д Японы; (eng.) // Эрүүл мэнд, Амьдралын Чанар, Үр дүн. — 2006. — Vol. 4, үгүй. 12. — DOI:10.1186/1477-7525-4-12.
- Riichiro Ishida. Бууруулах, сэтгэл Stutterers дамжуулан хооронд Холбоо "Амьдралын Зорилгыг/Ikigai" , сэтгэл Хөдлөл (англи). // Олон улсын Сэтгүүл Эрүүл мэндийн Шинжлэх ухаан. — 2012. — Vol. 4, үгүй. 5. — DOI:10.5539/gjhs.v4n5p120.
- Т. Sone, Н. Nakaya, К. Ohmori, Т. Shimazu, М. Higashiguchi, Kakizaki М., Kikuchi Н., Kuriyama s, Tsuji I. Мэдрэмж, амьдралын үнэ цэнэтэй амьдрах (ikigai), нас баралтын Япон: Ohsaki Судалгаа (англи). // Сэтгэлийн Эм. — 2008. — Vol. 70, ямар ч. 6. — DOI:10.1097/PSY.0b013e31817e7e64.
- Tanno, К., Sakata К., Ohsawa М., Т. Onoda, К. Itai, Yaegashi Y., Tamakoshi, А.; JACC Судалгааны Бүлэг. ikigai зэрэг эерэг сэтгэл зүйн хүчин зүйл нь бүх нас баралтын шалтгаан тодорхой эндэгдэл дунд дунд насны болон өндөр настан Япончуудын дунд: дүгнэлт нь Японы Хамтарсан Cohort Study. (eng.) // Сэтгүүл Сэтгэлийн Судалгаа. — 2009. — Vol. 67, ямар ч. 1. — DOI:10.1016/j.jpsychores.2008.10.018.