Игорь де Рацевилтц
Игорь де Рачевилтц (англи:-Igor de Rachewiltz: 1929 оны 4 дүгээр сарын 11-нд Италийн Ром хотод төрсөн- 2016 оны 7 дугаар сарын 30-нд нас барсан)- Австралид ажиллаж байсан италийн нэрт монголч эрдэмтэн юм.
Түүний эцэг Бруно Гуидо /Bruno Guido/ эх Антонина Перосио /Antonina Perosio/ нарын Польшийн язгууртан угсаатай гэр бүлд төржээ. Түүний эмээ нь Оросын зүүн хэсэгт орших Алтан Ордоос гаралтай Казань хотын татар хүн байсан байна.
Тэрээр Ромын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж, Неаполь хотод Дорно дахины чиглэлээр суралцжээ. 1950-иад оны эхээр де Рачевилц тэтгэлэгээр Австралид сурахаар явжээ. Тэрээр 1961 онд Канберра дахь Австралийн Үндэсний их сургуульд Хятадын түүх сэдвээр докторын зэрэг (Ph.D) хамгаалсан байна. Түүний диссертаци "Чингис хааны туслах, нарийн бичгийн дарга 13-р зууны хятад судлаач Елюй Чуцай-гийн (хятадаар: 耶律楚材, пиньинь: Yélǜ Chǔcái) тухай" гэсэн нэгэн сэдвээр бичсэн байна. 1965 оноос Австралийн Үндэсний Их Сургуулийн Алс Дорнодын түүхийн тэнхимд (1965-67) эрдэм шинжилгээний ажилтан болсон байна. Тэрээр Европ руу судалгааны аялал хийсэн (1966-67). Тэрээр "Монголын нууц товчоо"-г орчуулж "Алс дорнодын түүхийн өгүүлэл" Papers on Far Eastern History (1971-1985) гэсэн арван нэгэн боть болгон хэвлүүлсэн байна.
И.де Рачевилц Австралийн Үндэсний Их Сургуулийн Номхон далай, Азийн түүхийн тэнхимийн ахлах ажилтан (1967-94) болсон бөгөөд зөвхөн судалгааны чиглэлээр ажилладаг байжээ. Тэрээр нэрт Монгол судлаач, зүтгэлтэн Антуан Мостер, Энри Серриус (Antoine Mostaert , Henri Serruys ) нарыг нас барсны дараа төслүүдийг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна.
Тэрээр гурван удаа (1996, 1999, 2001) Ромын их сургуульд зочин профессороор ажилласан. 2004 онд тэрээр орчуулсан "Нууц товчоо"-гоо "Бриллийн хэвлэх газар"-т хэвлүүлсэн байна.
Одоогоор де Рачевилц Австралийн Үндэсний Их Сургуулийн Номхон далай, Азийн түүхийн тэнхимийн гавьяат ажилтан /тэтгэвэр/ болсон байна. Түүний судалгааны ажлын хүрээнд XIII-XIV зууны Хятад, Монголын улс төр, соёлын түүх, Зүүн-Баруун, ялангуяа XIII-XIV зууны улс төр, соёлын харилцаа, ерөнхийдөө Хятад-Монголын хэл шинжлэл зэрэг орж байгаа юм.
Тэр 1956 онд Инес Аделаид Браш-тай (Ines Adelaide Brasch) гэрлэж нэг охин төрүүлжээ.
Игорь де Рачевилтц 2016 оны 7 дугаар сарын 30-нд 87 нас хүрээд өнгөрсөн байна.