Иван Франко́ (украин. Іван Якович Франко; 1856 оны 8-р сарын 27-нд Львов мужийн Нагуевичи тосгонд төрсөн — 1916 оны 5-р сарын 28-нд Львов хотод нас барсан) — украины зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, нийтлэгч, Австр-Унгарын эзэнт улсын Галиц, Лодомер муж дахь социалист хувьсгалын зүтгэлтэн. Ихэнхи уран бүтээлээ украин хэлээр тууривсан бөгөөд польш, герман, орос хэл дээр мөн бичдэг байжээ. 1915 онд Нобелийн шагнал нэр дэвшсэн боловч нас барсан тул уг шагналыг хүртэж чадаагүй байна.

Иван Франко

Австрийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг "Орос-Украины радикал нам" (хожим "Украины радикал нам" ) болон Украины Үндэсний ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Түүний дурсгалд зориулж Станислав хотыг 1962 онд Ивано-Франковск, Львов мужийн Янов тосгоныг Ивано-Франково болгосон байна.

Намтар засварлах

1856 оны 8-р сарын 27-нд чинээлэг дархны гэр бүлд төрсөн; Эх Мария Кульчицкая нь Сасын сүлд бүхий Рутений ядуу язгууртны гэр бүлээс гаралтай бөгөөд нөхрөөсөө 33 насаар дүү байжээ. Тэрээр бага насны дурсамжаа их сайханаар дурсан дүрсэлсэн байдаг. 1865 онд 10 настай Иван хүүгийн эцэг нь нас барж хойд эцэг Грин Гаврилик хүүхдүүдэд сайнаар ханддаг байсан бөгөөд хүүд эцгийг орлуулж чаджээ. Франко амьдралынхаа туршид хойд эцэгтэйгээ дулаан ойр харилцаатай байсан байна. 1872 онд Иван хүүгийн эх нас барж, тэрээр хойд эхийн гар харах болжээ.

Дунд сургууиа дүүргээд 1875 онд Львовын их сургуулийн философийн ангийн оюутан болжээ.

Залуу Франкогийн уран бүтээлд хамгийн түрүүнд анхаарал хандуулсан хүмүүсийн нэг бол Украины яруу найрагч Кесарь Белиловский байсан бөгөөд 1882 онд Киевийн "Труд" сонинд "Иван Франко Гёте Фаустыг украин хэл рүү орчуулсан тухай хэдэн үг" гэсэн өгүүлэл нийтлүүлсэн байна. Львовын оюутны "Найз" сэтгүүлд Жежалык хэмээх нууц нэрээр 18 настай Франкогийн "Миний дуу", "Ардын дуу" гэсэн шүлгүүд анх удаа хэвлэгдсэн байна.

Киевийн профессор Михаил Драхомановын захидлуудын нөлөөгөөр "Найз" сэтгүүлийн эргэн тойронд цугларсан залуучууд их шинэчлэлийн үеийн Оросын уран зохиол, ерөнхийдөө Оросын зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж, ардчиллын үзэл санааг шингээж авсны дараагаар Галисын энгийн ард түмний хэлийг уран зохиолын ярианы хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Ийнхүү гадаадын уран зохиол Франког бусад олон чадварлаг залуусын хамт эгнээндээ нэгтгэж чаджээ. "Слово" сэтгүүлийн редактор Венедикт Площанский Австрийн цагдаад хандсан бөгөөд Найз сэтгүүлийн редакцыг матаас илгээсэн ажээ. 1877 онд редакцийн зөвлөлийн бүх гишүүдийг баривчилж, Франко 9 сар шоронд, хулгайч, тэнүүлчидтэй нэг өрөөнд, эрүүл ахуйн хүнд нөхцөлд өнгөрөөсөн байна. Түүнийг шоронгоос суллагдсаны дараа Галисын консерватив нийгэм бүхэлдээ аюултай хүн хэмээн түүнээс нүүр буруулсан байна. Иван Франко Их сургууиа орхих болсон юм (15 жилийн дараа профессор болохын тулд төгссөн байна).

Энэ удаагийн шоронд хоригдсон, 1880 онд хоёр дахь удаа шоронд хоригдож, 1889 онд дахин шоронд хоригдож байсан нь Франког ядуурал, мөлжлөгт автсан нийгмийн янз бүрийн хог шаарууд, ажилчин ядуустай ойр дотно танилцах боломж олгосон. Түүний уран бүтээлүүдийг Драгоманы үзэл чиглэлтэй сэтгүүлүүд голчлон нийтэж Франкогийн гол алдар сууг бүрдүүлж, зохиолууд нь тэр даруй даа бусад хэл рүү орчуулагдаж эхэлсэн байна.

Шорон суусан "туршлагаасаа" уран бүтээлийн санаа авч, зарим нь олон шүүмжлэгчдийн үзэж байгаагаар илүү гүн гүнзгий, илүү авъяастай, гэхдээ түгээмэл биш, өргөн хүрээний сэдэл дээр суурилсан идеалист уйтгар гунигаар дүүрэн байдаг бол зарим нь маш их алдартай болсон. Тэрээр нийгмийн (давхарга, эдийн засгийн) худал хуурмаг байдлын эсрэг нийгмийг эрч хүчтэй, үр дүнтэй тэмцэхийг уриалж байв.

Иван Франко болон "Ардын ард түмний төлөө" хөөлгөөний хооронд бага багаар харилцаа сайжирч 1885 онд түүнийг тэдний уран зохиол, шинжлэх ухааны "Зоря" сэтгүүлийн ерөнхий редактороор урьсан юм. Франко хоёр жилийн турш "Зоря"-г маш амжилттай удирдаж, Бага Оросоос хамгийн авъяаслаг зохиолчдыг өөрийн ажилдаа элсүүлж, "Панські жарти" шүлгээр ("Ноёдын хошигнол") нэгдлийн шашны зүтгэлтнүүдтэй эвлэрэх хандлагаа илэрхийлжээ.

1895, 1897, 1898 онуудад нам Франког Венийн парламент, польшийн сейм зэрэгт гишүүнээр нэр дэвшүүлсэн боловч тэрээр сонгуульд ялагсан байна.

Тэрээр "Ард түмэн" нам тариачны эрх ашгийн төлөө үнэнч байхыг номлож, хамтын газар эзэмшил, артель зэргийг нэвтрүүлэх нь тариачдын сайн сайхан байдлыг дээшлүүлэх ашигтай хэрэгсэл гэж үздэг байсан. Германы социализмын үзэл санааг "Ард түмэн" нам ихэвчлэн хуаран мэт бөгөөд нийт массыг пролетарижуулахыг дэмжих марксист онол хүнлэг бус бгэж үзжээ. Франко эцэст нь Английн "Фабиан нийгэм" үзлийг дэмжин дэлгэрүүлэхийг илүүд үзжээ.

1893 онд Франко гэнэт өөрийгөө эрдэм шинжилгээний ажилд зориулж, Львовын их сургуульд дахин орж, профессор Огоновский түүнийг Хуучин Орос, Украины уран зохиолын тэнхимийн залгамжлагчаар санал болгосны дараа Венийн их сургуульд түүх, филологийн боловсрол эзэмшжээ. Академич Игнатий Ягичын семинарт (1894) Иоанн Вышенскийн талаар сэтгэлзүйн өргөн судалгаа хийж, докторын зэрэг хамгаалжээ.

Франко Венийн "Art Nouveau" /шинэ урлаг/ урлагийн удирдагчид Артур Шницлер, Герман Бах, Чехийн гүн ухаантан, Чехословакийн ирээдүйн Ерөнхийлөгч Томаш Масарик, сионизмыг үндэслэгч Теодор Герцль, Польшийн бэлгэдлийн бүлгийн тэргүүн Станислав Пржибышевский нарыг сайн мэддэг байсан бөгөөд польшийн уран зохиолч Элиза Оржешкотой захидлаар харилцдаг байсан ажээ.

Франкогийн утга зохиолын 25 жилийн ойгоо 1895 онд бүх нам, улс орны украинчууд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Орос, Австрийн Украины шилдэг зохиолчид үзэл бодлын чиглэлээс үл хамааран Франкод "Привіт", 1898 /орч. Мэнд хүргэе/ түүврээ зориулсан юм. Франко амьд байх хугацаанд түүний зарим бүтээлийг герман, польш, чех, амьдралынх нь төгсгөлд голчлон орос хэл рүү орчуулжээ.

Улс төрийг орхисны дараа тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны үеэр ядуу зүдүү байдалд нас барахад нь Львов дахь Личакив оршуулгын газарт оршуулжээ.