Зүү ороох оёдол
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Зүү ороох оёдол нь манай үндэсний уламжлалт уран хатгамалын дундаас хамгийн нарийн, төвөгтэй оёгддог оёдлын нэг юм. Эрчтэй утсаар 3-5 өнгөөр дагнаас гарган оёдог. 1 зүү 2 утсаар оёх бөгөөд ороох утас нь бүдүүвтэр, даруулах утас нь ороох утастайгаа ижил өнгөтэй, нарийн байдаг.
Зүү ороох оёдлоор оёх дараалал
засварлахОроох утсаа зүүнд сүвлэж, өнгөн дээр гаргаад, зүүнээсээ сугалан сул орхино. Даруулах утастай зүүний үзүүрийг дээш хагас цухуйлгаж ороох утсаар зүүгээ нар зөв тойруулан хээний дагуу ороож оёно. Зүү ороосон гогцоог эрхий хурууны хумсаар дарж зүүгээ гүйцэд татаж гогцооны нэг талыг дарж оёно.
Зүү ороох оёдлын материал
засварлахХарандаа, хээний зураг, оёх эдлэлийн хэмжээгээр эсгэсэн материал, наалтын материал, зүү, өнгийн дагнаасны утаснууд
Зүү ороох оёдлын зааварчилгаа
засварлахОёх материалын ар тал дээр наалт наана. Түүн дээр оёх хээгээ зурж буулгана. Оёх утсаа өнгийн дагнаас гарган сонгож бэлтгэнэ. Эхлээд шулуунаар оёх дадлага хийгээд дараа нь хээгээ оёно.
Уран хатгамал
засварлахХатгамалын төрлүүд-Зүү ороох -Хонин холбоо -Цоолбор хатгамал -Шивүүр хатгамал -Шигүү задгай хатгамал-Зээг даруулан оёх -Захлах оёдол -Нохойн шүд хатгах -Загасан нуруу оёх
Хатгамал бол хүн хувцас урлах болсон цагаас эх үүсвэр нь тавигдсан. Хатгамал, наамал болон бусад чимэглэх урлал манай оронд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулж ирсэн явдал юм.
Уран хатгамал дэвсгэр, өнгө зохицол, хээ зэргээс бүрддэг бөгөөд эд бүгд үндэсний зан заншилтай холбоотой гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хатгамал нь олон төрөл бөгөөд тус бүр өвөрмөц онцлогтой байдаг.Хатгамалын сэдэв хүнтөрөлхтний түүхэн хөгжилтэй холбоотой тэрдагуу өөрчлөгдөн хувирч ирсэн. Хатгамалыг хээ угалзаар чимэглэхээс гадна амьтан, ургамал, ус газарзүй, хүний хөрөг болон бодит амьдрал байдлаас эх авч, нийгмийн амьдралыг уран сайхнаар дүрслэн үзүүлдэг гэж хэлж болно.