Зүүн Берлин
Зүүн Берлин - 1948-1990 онуудад Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын (БНАГУ)-ын нийслэл хот байсан. Энэ хотод БНАГУ-ын Төрийн байгууллагууд болох парламент, Засгийн газр байралдаг байсан.
Албан ёсоор хотыг Берлин, БНАГУ-ын нийслэл (герман. Berlin, Hauptstadt der DDR), зөвлөлтийн болон социалист орнуудын газрын зураг дээр зүгээр л «Берлин» гэж тэмдэглэдэг байсан харин хотын баруун хэсгийг Баруун Берлин гэж тодотгодог байжээ. Баруун Берлин бол ХБНГУ-ын бүрэлэхүүнд ордоггүй тусгай статустай БНАГУ-ын нутгаар хүрээлүүлсэн "анклав" байв.
Зүүн Берлин хотын төв нь "Александрплац" талбай, гол төв гудамж нь "Унтер ден Линден" өргөн чөлөө байв. Хотын баруун хэсэгт тэрээр "Бранденбургийн хаалга"-нд тулж очдог түүнээс цааш Баруун Берлин эхэлдэг байсан.
Засаг захиргааны хувьд Зүүн Берлин 11 тойрогт хуваагддаг байсан:
- Митте
- Пренцлауэр-Берг (Prenzlauer Berg)
- Фридрихсхайн (Friedrichshain)
- Панков (Pankow)
- Вайсензе (Weißensee)
- Хоэншёнхаузен (Hohenschönhausen) (с 1985)
- Лихтенберг (Lichtenberg)
- Марцан (Marzahn)
- Хеллерсдорф (Hellersdorf)
- Трептов (Treptow)
- Кёпеник (Köpenick)
Түүх
засварлахДэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 онд хотыг Амеркийн, Британий, Зөвлөлтийн болон Францын гэсэн эзэлсэн хэсгүүдэд хуваасан байна. Хотын Дайны өмнөх хуучин захиргаа буюу Магистрат хотын парламентын сонгууль 1948 онд явуулсан боловч Зөвлөлтийн захиргаанд байсан хэсэг ялагдаж эсэргүүцэл илэрхийлж дангаараа "социалист" хотын удирдлагтай болж цаашдлаад БНАГУ-ын нийслэл болсон байна.
1961 онд асуудал хүндэрч БНАГУ-ын зүгээс Баруун Берлиныг тойруулан "Берлины хана" босгосон юм. Зүүн Берлин буюу "социалист" Германд амьдрах дургуй, сонирхолгүй олон хүн "Берлины хана" давж ХБНГУ руу зугтаж үзэгдэл олноор гардаг байсан. Энэ тухай олон арван уран сайхны болон баримтад кино их байдаг.
Баруун болон Зүүн Берлиний хооронд чөлөөтэй нэвтрэх боломж 1989 оны 11-р сарын 9-нд сэргэж, тэр өдөр Берлин хотын оршин суугчид "Берлиний хана"-ыг нурааж эхэлсэн байна.
1990 оны 5-р сарын 6-нд болсон Нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар SPD олонх болсон. 1990 оны 10-р сарын 3-нд Хотын Төлөөлөгчдийн Хурал, Магистрат татан буугдаж, Зүүн Берлиний нутаг дэвсгэр нэгдсэн Берлиний нэг хэсэг болжээ. 1991 оны 1-р сарын 24-нд Зүүн Берлиний сүүлчийн дарга огцорч, Зүүн Берлин Берлин хоттой нэгдсэн түүхтэй юм.