Зүчи хааны бунхан
Зүчи хааны бунхан нь Казахстан Улсын Караганд мужийн Улитаус дүүрэгт Жезказган хотоос зүүн хойт зүгт 50 км зайд оршдог 14-р зууны уран барималын дурсалт зүйл гэж үздэг. Домогт өгүүлсэнээр энэ бунханд Чингис хааны ууган хүү Зүчиг оршуулсан гэдэг байна.
Бунхны газарзүйн солбицол нь ХӨ-48°09′19″ ба зүүн уртрагийн 67°49′03″.
1946 онд тухайн үеийн ЗХУ-ын археологичид Зүчи хааны бунханыг нээж үзсэн байна. Ингэхэд хааны бунхан дахь авсанд баруун гар нь бугалгаараа байхгүй бас дээр нь толгойг нь тасалж авсан 2 хүний араг яс байсан байна.
Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар бунханд олдсон хүний араг яс нь Зүчи хааны яс биш сүүлд оршуулсан лалын шашинтны яс байна гэж тогтоожээ.
Өдгөө уг бунхан нь Казахстаны улсын хамгаалалтад байдаг.