Есөнзүйл сум

(Зүйл сум-с чиглүүлэгдэв)

Есөнзүйл нь Өвөрхангай аймгийн сум юм. Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын өлгий нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум билээ.

Yesönzüil District
Есөнзүйл сум
ᠶ᠋ᠢᠰᠦᠨᠵᠦᠢᠯᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
Газар нутаг
  Нийт2,211 км2 (854 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,731
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Анх энэхүү сумыг 1932 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолоор Цэцэрлэг-Мандал аймгийн Арвайхээр уулын хошуунаас тасалж Есөнзүйлийн гол Тахилганы дэнжид 'Есөн зүйл' нэртэй анх байгуулжээ. 1933 онд 5 баг, 382 өрх, 1600 хүнтэй байлаа. 1952 онд Есөнзүйл суманд Хөгжил нэгдэл байгуулагдсан. 1950иад оны дунд үеэс одоогийн байгаа Зүүн хайрхан уулын ар Мөнхбулагт төвлөрсөн. 1959-1960 онд багийг бригад болгон томсгож, сум, нэгдлийн гэсэн хоёр хуралтай болж өөрчлөгдөн зохион байгуулагджээ.

Байгаль орчны төлөв байдал

засварлах

Газарзүй

засварлах

Есөнзүйл сум газар зүйн хувьд хээрийн бүсэд, далайн түвшнээс дээш 1750-4107м өргөгдсөн 221.1 мянган кв.км нутагтай. Өргөрөгийн 46*41', уртрагийн 103*32'-д байршилтай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас 360 км, аймгийн төв Арвайхээрээс 96 км, Монгол улсын төв цэгээс 20км зайтай. Эртний нийслэл Хархорумаас 80км-т, Бүрд, Баян-Өндөр, Сант, Өлзийт, Хужирт сумтай хил зааглан оршдог. Төв замаас 11Км зайтай, өндөр хүчдлийн нэгдсэн сүлжээнд холбогдсон .

Ургамал, амьтны аймаг

засварлах

Сумын нутагт халиун буга, бор гөрөөс , аргаль, чоно, үнэг, хярс, цагаан бор тарвага зэрэг ан амьтад, нинж нагва, юмдүүжин, эгэл марал, бамбай, цээнэ, монгол туйплан, банздоо, алтан гагнуур, сөд өвс, нохойн хошуу зэрэг эмийн, зэрлэг сонгино уулын төмс, таана, хөмүүл, жууцай, гоньд, бираага, зэрэг хүнсий ургамал элбэг ургадаг.

Усны судалбар, гол горхи, нуурууд

засварлах

Хавцгайт, Модот, Тахилга, Зүүн гол, Марзат, Шургуулга, Олон түрүү, Шувуутын голуудын ундрага болсон Мөнхбулаг, Улаанчулуу, Тогоот, Чуван, Бумба, Цагаанхад, Сэрүүнбулаг, Дүрваат, Бага булаг, Өндөр эргэ, Цахиурт зэрэг олон булаг рашаантай. Алаг дэлийн бүрд, Дэнхэр, Толгой, Цагаан нуур, Хөх бүрд, Цайдам, зэрэг нуурууд нь өвөлждөг болон усны 40 гаруй төрлийн шувууд цэнгэж байдаг.

Дурсгалт газар

засварлах

Домогт буурлын хөшөө, Бугат дэл, Нарантолгойн хадны сүг зураг,, Жонон вангийн хэрэмний туурь, нэн эртний түүхийн дурсгалт чулуун хөшөөнүүд Хүннү Түрэг, Уйгурын дурсгалт хирэгсуурүүд Сэнгэ цохио, Далай гүний хүрээний туурь, XVII-XVIII зууны үед амьдарч байсан халхын Жонон ван Дэмчиг угшил сайт хурдан хүлгийг алсаас авчирч Манжийн ноёрхлын үеэс эрийн гурван наадмын морины түрүүг авахаар Манж нараас морио нууж уях гэж байгуулсан домог бүхий хэрэмний туурь зэрэг түүх соёлын дурсгалт газрууд бий.

Улиаст өндөр, Ногоон тохой, Гацаан хүрэн чулуу, Бумбын хад, Баян-Үйлст, Хаалгын даваа, Сархайрхан, Нурамт, өвтийн сархиа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Эртний домогт Хүүхэн хутагт Буурлын хөшөө сумын нутгийн зүүн урд хэсэсгт оршдог.

Байгуулагдсаны дараахан 1933 онд 5 багийн 382 өрх, 1600 хүнтэй байсан бол өдгөө (2011 оны байдлаар) 4 багийн 970 өрх ,3422 хүн амтай ба тэдгээрээс 700 орчим сургуулийн насны хүүхдүүд байдаг байна. Сумын нийт өрхийн 80 орчим хувийг малчин өрх эзэлдэг.

Алдартнууд

засварлах

Өндөр Гэгээн Занабазар

засварлах

Халх монголын анх дугаар Богд, шашин төр, соёлын нэрт зүтгэлтэн, уран барималч, яруу найрагч, их соён гэгээрүүлэгч Түшээт хан Гомбодоржийн Занабазар тус сумын нутаг Есөнзүйл (Усанзүйл)-д төрсөн.

Төр нийгмийн зүтгэлтнүүд, улсын аваргууд

засварлах

Есөнзүйл сумаас Эх орноо хамгаалах, хөгжүүлэхэд эрхэм гавъяа байгуулсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Хөгжил нэгдлийн анхны дарга Ж.Гүнд, ахмад дайчин С.Нагван, Улсын сайн малчин Ж.Санжаажав, П.Сугар, Улсын аварга тууварчин Д.Сумъяа, Улсын аварга тариаланч Д.Төмөрсүх, Улсын аварга анчин Б.Готов, Улсын алдарт уяач И.Дулам, АИХ-ын депутат Н.Ханджав нар төрөн гарсан түүхтэй.

Эрдэмтэд, гавьяатууд

засварлах

Тус сумын уугуул иргэдээс Математикийн шинжлэх ухааны доктор, Монгол улсын гавьяат багш Ц.Дашдорж, Монгол улсын гавьяат багш Г.Балдан, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Дамдинсүрэн, Анагаах ухааны доктор Ш.Содномпил, Д.Баярмаа, байгаль нийгэм хэл шинжлэлийн ухааны дэд доктор, газарзүйн шинжлэх ухааны доктор Н.Жамсансүрэн, техникийн ухааны доктор Б.Дампил, философийн ухааны доктор Гомбын Цэрэн, хэл шинжлэлийн ухааны доктор Э.Чинбат, хууль эрхзүйн ухааны доктор Д.Дүгэржав, биологийн ухааны доктор Д.Ууганбаяр, ардын дуу судлаач, хөгжимчин, дуучин, ая зохиогч Р.Оюунбат, зураач Б.Батсүх, яруу найрагч О.Цэрэндаш, Д.Алтангэрэл нарын эрдэмтэн гавьяатнууд төржээ. Мөн тус сумаас эрдэмийн аяны гараагаа эхэлсэн хэл шинжлэлийн ухааны доктор О.Адъяа, Б.Томтогтох, анагаах ухааны доктор Т.Дорж, З.Мэндсайхан, Хими боилогийн шинжлэх ухааны доктор З.Ичинхорлоо, Б.Мяхдадаг, техникийн шинжлэх ухааны доктор Д.Пунцаг, ХАА, ЭЗ-ийн шинжлэх ухааны доктор Ч.Бямбадорж, Б.Ганбаатар нарын эрдэмтэд бий.

Тамирчид

засварлах

Монгол улсын начин Майдаржавын Баатар, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, улсын начин Мижиддоржийн Жамъянпүрэв, олон улсын хэмжээний мастер П.Баяржаргал М.Баярсайхан, Т.Ундрах, спортын мастер Б.Баярбат, Г.Чихэнбэ, Г.Батбаяр, Б.Гунгаа, Армийн аваргын алт хүрэл медальт Д.Отгонбаяр зэрэг олон алдартай тамирчид төрөн гарсан.

Аварга малчид

засварлах

Сум орон нутгийн үе үеийн сум, аймгийн олон аврага малчид төрөн гарсан бөгөөд тэдгээрийн залгамж өдгөө П.Сугар, Г.Маам , Д.Ганбат, Д.Хүнмэдэхгүй, Ж.Адьяа, З.Цацрал, Н.Батмандах, М.Батболд, Б.Адьяадорж, Д.Чулуунбат нарын мянгат малчид төрөн гараад байна. Мөн 2011 онд ажил үйлс, мал маллагааны үр шимээрээ тус сумын 1 дүгээр багийн малчин Ж.Адьяа, З.Цацрал нар аймгийн аврага малчинаар тодроод байгаа билээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй нэгжүүд

засварлах

Сумын иргэд уламжлалт мал аж ахуйг голлон эрхэлж МАА-н бүтээгдэхүүнийг борлуулж ирсний дээр 1960иад оноос газар тариалан эрхэлж, 3000 гаруй га эргэлтийн талбайд үр тариа, малын тэжээл, хүнсний ногоо тариалж, энэ талаар аймагтаа төдийгүй улсад алдаршин амт чанар сайтай айраг, арвайн гурил нь Зүйлийн хэмээн алдаршсан нэрийн бүтээгдэхүүн байв.

Тус суманд Д.Төрбат ахлагчтай туслах үйлдвэрийн /аймгийн анхны/ СХ-ийн бригад байгуулан сум, сум бригадын төвийн ихэнх барилгуудыг барьж ашиглалтанд өгөхийн зэрэгцээ гэр ахуйн эдлэл хэрэглэл, гутал, хийх засварлах, хувцас эсгэж оёх, арис ширэнд анхан шатны боловсруулалт хийх, дархан мужаан, талх нарийн боовны үйлдвэрлэл уламжлагдан хөгжиж ирсэн бөгөөд айраг цагаан идээ, эсгий хийх нэхий, сур элдэх талаараа алдартай.

Одоогоор 700 орчим сурагчидтай 11 жилийн дунд сургууль , 70 хүүхдийн цэцэрлэг, эх барих, эмэгтэйчүүд, мэс заслын блоктой 20 ор бүхий Сум дундын эмнэлэг, ХААН банк, Хадгаламж Банк, Цахилгаан Холбоо ХХК-ний салбар, Шуудан холбоо, Цахилгаан Шугам Сүлжээ, НИК, МТ ойл ХХК харъяа ШТС-ын салбар , Соёл, Худалдаа үйлчилгээний төвүүд зэрэг үйлчилгээний байгууллагууд, Үйлдвэрлэл худалдааны 4 ХХК, 2 хоршоо, 8 малчны бүлэг бүхий, Арвайхээр-Есөнзүйл маршрутаар өдөр бүр, Есөнзүйл - Улааанбаатарын хооронд 7 хоногт 2 удаа зорчигч тээврийн байнгын үйлчилгээтэй, дэд бүтцийн хөгжил сайтай зүүн бүсиийн сумдын төв болон хөгжиж байгаа юм.

Шашин,сүсэглэлийн газар

засварлах

Есөнзүйл суманд Өндөр Гэгээн Г.Занабазарын хүйг дарсан газарт анх босгосон ”Өвгөн суврага” Дашгунгаадэжид хийд байдаг бөгөөд 1994-1995 онд сэргээсэн билээ . Энэхүү суврага дуганыг сэргээхэд сүмийн захирагч гиег Чимэддорж агсаны хань Д.Батдэлгэр зээ хүү Ч.Ганхүү нар санаачлан өөрсдийн өвлөн хадгалж ирсэн бурхан шашины эд өглөгт тулгуурлан хөрөнгө мөнгөөр санхүүжүүлсэн юм . Өндөр гэгээний живхний үнс асгасан Цагаан толгой Өвгөн суврагны зүүн урд цайран харагддаг билээ. Мөн сумын төвд Гандан Чойнпилин хийд сүсэгтэн олонд үйл ажиллагаа явуулж байна.

Холбоод

засварлах

Сумын хэмжээнд Морин спорт уяачдын “ Толин сарт” холбоо, үндэсний шагайн харвааны “ Мэргэ” товчоо үйл ажиллагаа явуулж аймаг болон бүсийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

Ийнхүү тус сумын уугуул иргэд, хөдөлмөрчид улс эх орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн сум орноон дэгжээн хөгжүүлэх, үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна.

Гадны холбоос

засварлах