Зээ бад
Бат бэх, хүчирхэг байдлыг илэрхийлнэ. Монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн лусын хааны толгойн дүрс хэмээн домоглодог. Чингис хааныг Умард Хятадад дайтаж яваад нэгэн шар далайн эрэг дээр түр саатан амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд “Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна, харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй” гэж хэлээд далд орж гэнэ. Түүнээс хойш их далайн эзнийг “зээбад” хэмээн нэрлэж, түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань шүтэж, тэр амьтнаар орд харш, сүм дуганынхаа үүдийг мануулдаг болсон хэмээх домогтой.