Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв нь Монгол улсын болон бүс нутгийн амьтан ургамлын төрөл зүйл, тэдний амьдрах орчин, нөөц баялгийг судалж танин мэдэх, зохистой ашиглах, хамгаалах хамгийн үр өгөөжтэй боловсронгуй арга замыг эрэлхийлэх, байгаль орчны сургалт, танин мэдэхүйн сурталчилгааны олон талт үйл ажиллагааг явуулах зорилгоор 2004 оны 12 сарын 22-ны өдөр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдаж Хууль зүйн яамны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
Үйл ажиллагааны хүрээ
засварлахЭнэ төв нь зэрлэг амьтантай холбоотой олон төрлийн судалгааны ажлууд хийдэг. Үүнд
- амьтдын үржил
- үхэл хорогдол
- тоо толгойн хөдлөл зүй
- нүүдэл
- физиолги
- өвчин эмгэг
- байгаль хамгаалал
- менежментийн
асуудал орно. Мөн байгаль орчны суурь болон нарийвчилсан үнэлгээний ажлуудыг захиалгаар дангаараа болон түнш байгууллагуудын хамт хийж гүйцэтгэдэг.
Тус төв нь анх байгуулагдсан цагаасаа хойш Монголд болон дэлхийн хэмжээнд ховордсон ховор зүйл амьтдыг судлах, хамгаалах төсөл дээр гадаад дотоодын байгууллагуудтай тогтмол тогтвортой хамтран ажиллаж ирлээ. Үүний үр дүнд дотоод гадаадын мэргэжил нэгт байгууллагуудад нэгэнт танигдаад байгаа бөгөөд хамтран ажиллах санал, гэрээг тогтмол хүлээн авах болсон юм.
ЗАСХТ-ийн онцлог нь Монгол орны жигүүртэн амьтны судалгаа хамгааллын ажлыг дагнан хийх болсноор богино хугацаанд салбартаа тэргүүний байгууллага болж чадсан бөгөөд тус төвтэй эн зэрэгцэх шувуу судлалын байгууллага Монголд байхгүй гэхэд болно. Үүнийг тус төвийн хэрэгжүүлдэг Монгол орны төрөл бүрийн шувуудын зүйлтэй холбоотой төслийн тоо, ажиллаж буй судлаачдын тоо, чанар, материаллаг бааз, нэг төслийн хэрэгжих дундаж хугацаа, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн тоо, судалгаа шинжилгээний ажлын чанарын түвшин зэрэг олон үзүүлэлт нь Монголд байдаг ижил төстэй байгууллагуудаас аль хэдийн илүү гарсан болно. Мөн тус төвөөс Монгол орны шувуу судлалын мэргэжлийн сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаж байна.