Зоргоор харваач
Карл Мариа Вебер « Шидэт харваач» (герман - Der Freischütz) — Карл Марии фон Веберийн Иоганн Фридрих Киндийн цомнолоор бичсэн романтик дуурь. Энэ дуурийн анхны тоглолт 1821 оны зургаадугаар сарын 18-нд Берлиний драматик театрт хөгжмийн зохиолчийн удирдлагаар тоглогджээ. Дараагаар нь Карлсруэ, Лейпциг, Майны Франкфурт зэрэг хотуудад(1821), Дрезденд(1822) зохиогчийн удирдлагаар, улмаар Европын олон театрын тайзнаа тоглогдсон байна. Энэхүү дуурийг “германы анхны үндэсний дуурь” хэмээн тодорхойлсон байна. АГУУЛГА • 1 Гол дүрүүд • 2 Агуулга o 2.1 1-р үзэгдэл o 2.2 2-р үзэгдэл o 2.3 3-р үзэгдэл • 3 Дуурийн тавилт o 3.1 Дэлхийн тайзнаа Гол дүрүүд • Гүн Оттокар (баритон) • Куно, гүнгийн ой хамгаалагч(бас) • Агата, түүний охин(сопрано) • Анхен, охины найз(сопрано) • Каспар, анчин(бас) • Макс, анчин(тенор) • Даяанч(бас) • Килиан (баритон) • Самуэль, «хар сүүдэр» (дуулахгүй) Тариачид, анчид, охидууд, хөгжимчид, сүнс ба сүүдрүүд. Агуулга Үйл явдал Гучин жилийн дайны дараахи Богемд болох ажээ. 1-р үзэгдэл Харваачдын баярын үеэр тосгоны оршин суугчид ялагч – тариачин Килианд баяр хүргэцгээнэ. Сайн харваач анчин Макс энэ удаа нэг ч оноогүйд бусад нь доог тохуу хийцгээнэ. Энэ нь сүүлдээ Макс, Килиан нарын зодоон болж хувирлаа. Харин ой хамгаалагч Куно(Агатын эцэг буюу Максын ирээдүйн хадам) хүрэлцэн ирсэнээр тэдний зодоон зогсов. Маргааш нь хуучны уламжлалаар бол Макс, ванг харж бйхад туршилтын харвалт хийх ёстой юм. Тэрээр дахин байгаа онохгүй алдахаас санаа зовон сэтгэл догдлоно. Каспар хүрэлцэн ирж Максыг уух юмаар дайлах санал тавьна. Дараа нь тэр түүнд өөрийнхөө бууг өгч тэртээх бүргэдийг буудахыг ятгалаа. Хэдийгээр бүргэд бууны сум хүрэхээргүй хол нисэх боловч Макс түүнийг онолоо. Каспар түүнд энэ бууны сум онцгой ид шидтэй байсан хэмээн тайлбарлана. Гэхдээ тэр сум бол суулчийнх байсан тул дахин шинийг бэлтгэх хэрэгтэй гэж тайлбарлана. Хэрвээ ийм шидтэй сумыг дахин хийж чадвал Макс аврагдах боломжтой юм гэсэн бодол сананд нь орж ирнэ. Тэд шөнө дундын үед агуйд уулзалдахаар тохирцгоолоо. Максыг явсаны дараа Каспар өөрийн үнэн дүр төрхийг ил гаргана. Тэрээр өөрийнхөө сүнсийг Самуэлд(чонын хөндийн эзэн болох муу сүнс) шидэт сумаар зарсан аж. Харин Каспар энэ шөнө Самуэлд хэн нэгний сүнсийг авирч өгвөл тэр өөрөө аврагдах ёстой байлаа. 2-р үзэгдэл Чонын хөндийд эхлээд Каспар хүрэлцэн ирэв. Тэрээр Самуэлийг дуудаж түүнтэй наймаа хийхийг санал болгоно. Тэр түүнд долоон сум бэлэглэх бөгөөд зургаан сум нь харваачийн хүссэн байг онох боломжтой, долоо дахийг Самуэл Агатагийн зүрх рүү чиглүүлнэ. Каспар өөрт нь таагүй ханддаг Агатад дургүй нь хүрнэ. Хэрвээ Агата үхвэл түүний сүйт залуу нь Самуэлийн олз болох учиртай байлаа. Макс гарч ирэхэд түүний өмнүүр ээжийнх нь болон Агатагийн сүнс гарч түүнийг эргэлдэн тойрно. Каспар буудаж эхлэх боловч тэнгэр газар нийлэх мэт болсоноор зургаан сум дуусна. 3-р үзэгдэл Гуравдугаар үзэгдэл нь тэмцээний сүүлчийн үйл ажиллагаанд зориулагдах ба энэ нь Макс болон Агата нарын хурим найраар төгсөх ёстой юм. Агата шөнө нойрондоо зүүдлэж сэрээд гуниглана. Охидууд хүрэлцэн ирж түүнд цэцэг бэлэглэнэ. Тэрээр хайрцагийг нээж үзвэл бэлэгний цэцгийн дор оршуулгын хэрэглэл байхыг олж үзэв. Гуравдугаар үзэгдлийн төгсгөл. Гүн Оттокар болон түүний шадрууд, мөн ой хамгаалагч Куно нарын урдуур анчид өөрсдийн ур чадварыг харуулах ба тэдний дунд Макс мөн байлцана. Залуу хархүү сүүлчийн харвалтаа хийхэд бэлтгэнэ. Түүний бай бол нисэж буй тагтаа байлаа. Макс байгаа онилно. Гэнэт түүний урдуур Агата гарч ирэхэд түүний бууг ид шидийн хүч өөр тийш эргүүлж буудахад модон дээр нуугдаж байсан Каспар оногдоно. Үхлийн шарх авсан тэр модноос унахад түүний сүнсийг Самуэл дагуулан авч одно.
Гүн Оттокар болсон явдлыг тайлбарлахыг хүснэ. Макс өнгөрсөн шөнийн явдлыг ярьж өгөхөд уур нь хүрсэн гүн түүнийг алс газар суулгахаар шийтгэнэ. Залуу хархүү анчин, Агата бүсгүйтэй гэрлэх тухай санаж бодохын хэрэггүй болов. Ардууд гүнтэнд учирлан гуйх боловч тусыг эс олов.
Харин даяанч хүрэлцэн ирсэн нь байдлыг өөрчилнө. Даяанчийн саналаар тэдний гэрлэлтийг хориглох бус харин гэрлэлтийг түр хойшлуулсан нь бүхнийг баярлуулж бүгд бурхны ариун нигүүлслийг магтан дуулцгаана. Загвар:Stubb