Зика вирус
Зика вирус нь халдвартай шумуулаар дамжин хүнд халдварладаг вирус юм. Халдварын шинж тэмдэгт халууралт, үеэр өвдөх, арьсанд тууралт гарах, нүд улаах (нүдний салт бүрхүүлийн үрэвсэл) багтана.[1]
Шалтгаан
засварлах1947 онд анх илрүүлсэн Угандагийн Зика нэртэй ойн нэрээр нэрлэгдсэн вирус өвчний шалтгаан болдог.
Шумуул Зика вирусийг хүнээс хүнд дамжуулан халдварлуулдаг. Шумуул халдвартай хүний цусаар хооллох үед вирусийг авч, бусад хүнийг хазах үед вирусийн халдварыг тараадаг.
Зика вирусийн халдварыг тараадаг шумуул мөн dengue fever болон chikungunya вирусыг тараана. Энэ төрлийн шумуул ихэвчлэн өдрийн цагаар хооллодог.
Ховор тохиолдолд эхээс урагт ихсээр дамжих болон төрөх үед цусаар дамжин халдварлана. Хөхний сүүгээр дамжин халдварладаггүй. Цус сэлбэх үед вирус дамжин халдварладаг баримт одоогоор бүртгэгдээгүй.
Зика вирусийн хадвартай эрэгтэйгээс вирус бэлгийн хамтрагчид дамжин халдварлана. Вирус цусанд байхаас удаан хугацаагаар үрийн шингэнд хадгалагддаг боловч хэр удаан хугацаагаар хадгалагддаг нь тогтоогдоогүй. Зика вирусийн халдвартай эмэгтэйгээс бэлгийн хамтрагчид халдвар тархдгийг тогтоогоогүй.
Зика вирусийн тархалт
засварлах2015 оноос өмнө Зика вирусийн илрэл ихэвчлэн Африк, өмнөд Ази, Номхон далайн арлуудад бүртгэгдсэн. 2015 оны 5 сард вирус Вразилд анх илэрсэн.
Одоогийн байдлаар олон улсад тархаад байна. Үүнд:
- Карибын арлууд
- Төв Америк
- Мексик
- Өмнөд Америк
АНУ-д өвчний тархалттай улсуудаар аялсан хүмүүсд вирусийн халдвар илэрсэн. Гэвч шумуулаар дамжин хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Шинжээчид тун удахгүй халдварын тохиолдол илрэхийг сануулж байна.
Шинж тэмдэг
засварлахХалдвар авсан 5 хүний зөвхөн 1 хүнд шинж тэмдэг илэрдэг. Энэ нь өөрөө мэдэхгүй Зика вирусийн халдварыг авсан байх боломжтой гэсэн үг юм. Өвчний шинж тэмдгүүд шумууланд хазуулснаас хойш 2-7 хоног үргэлжилнэ. Шинж тэмдгүүдэд:
- Халууралт
- Арьсан дээрх тууралт
- Үений өвдөлт
- Нүд улайлт (нүдний салт бүрхүүлийн үрэвсэл)
- Булчингийн өвдөлт
- Толгой өвдөлт
Шинж тэмдэгүүд хөнгөн хэлбэрээр илэрч, цөөхөн хоног үргэлжлээд, ор мөргүй алга болно.
Шинжилгээ, оношилгоо
засварлахВирусын халдварын шинж тэмдэг илэрсэн болон вирусийн тархалттай улсуудад аялсан бол эрүүл мэндийн байгууллагад цусны шинжилгээ өгөх боломжтой. Мөн шумуулаар халварладаг dengue and chikungunya зэрэг бусад вирусийг цусны шинжилгээгээр илрүүлэх боломтой.
Эмчилгээ
засварлахЗика вирусийн эмчлэх эмчилгээ байхгүй. Ханиадны вирустэй адил өвчний шинж тэмдэг өөрөө арилна. Шинж тэмдэг бууруулах эмчилгээ хийж болно. Үүнд:
- Шингэн юм сайн уух
- Сайн амрах
- Өвчин намдаах халуун бууруулах зорилгоор ацетиламинофен хэрэглэх
- Dengue вирусийн халдвар биш болох нь тогтоогдоогүй үед аспирин, ибупрофен, напроксен болон бусад стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхгүй байх. Дээрх эмнүүд Dengue вирусийн халдварын үед цус алдалт үүсгэдэг.
Гарч болох хүндрэл
засварлахБразилд Зика вирусийн халдвартай эхээс хэвийнээс жижиг толгойн хэмжээтэй олон тооны хүүхэд төрсөн бөгөөд энэхүү ховор тохиолдох эмгэгийг микроцефали (Microcephaly) гэдэг. Энэхүү эмгэг хүүхдийн тархи эхийн хэвлий дотор болон төрсний дараа хэвийн бусаар өсөлт удааширсантай холбоотой.
Энэхүү төрөлхийн эмгэг ихэссэнтэй хобоотой Зика вирусийн халдвартай эх болон микроцефалитай төрсөн хүүхдүүдийн хооронд хамаарал байна гэж үзэж байгаа юм. Энэ хамаарал одоогоор батлагдаагүй байгаа боловч шинжээчдийн ихэнх нь үүнийг үнэн гэдэгт итгэж байна. Вирус эхээс урагт хэрхэн дамжиж, яаж нөлөөлж байгаад хариулахаар нарийвчилсан судалгаа хийгдсээр байна.
Зика вирусийн халдвар авсны дараа зарим хүмүүст Гуиллаин Барри хам шинж (Guillain-Barré syndrome) илэрдэг.
Эмнэлгийн тусламж дуудах
засварлахЗика варусийн халдварын үеийн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаарай. Зика вирусийн тархалттай улсад зорчсон бол эмчид заавал хэлээрэй. Эмч цусны шинжилгээ авах эсэхээ шийднэ.
Бэлгийн хамтрагч чинь Зика вирусийн тархалттай улсад зорчисон болоод та өөрөө жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчид хандаарай.
Урьдчилан сэргийлэлт
засварлахЗика вирусийн эсрэг урьчилан сэргийлэх тарилга одоогоор гараагүй. Зика вирусийн халдвараас урьчилан сэргийлэх хамгийн сайн арга бол шумууланд хазуулахаас зайлсхийх юм. АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (US Centers for Disease Control and Prevention)-өөс вирусийн тархалттай улсад зорчиж буй хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна:
- Урт ханцуйтай цамц, өмд, оймс, малгай өмсөж явах
- Шумуул үргээгч хэрэглэх
- Агааржуулалт сайн, шумуулаас тусгаарлагдсан өрөөнд унтах
- Хувин, цэцэг услах сав, шувууны үүр зэрэг ус хуримтлагдах боломжтой газруудыг хуурай байлгах
- Хэрвээ гадаа унтах бол шумуулаас тусгаарлах тор хэрэглэх
Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв жирэмсэн эмэгтэйчүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна:
- Зика вирусийн тархалттай улсад зорчих төлөвлөгөөгөө хойшлуулах
- Дээрх улсад зорчих зайлшгүй шаардлагатай бол шумууланд хазуулахаас сэргийлэх арга хэмжээг чандлан сахиж, эмчээс зөвлөгөө авах
- Жирэмсэн байхдаа Зика вирусийн тархалттай улсад зорчисон бол эмчид үзүүлэх
- Бэлгийн хавьтагч чинь Зика вирусийн тархалттай улсад зорчисон бол жирэмсний хугацаан дахь бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэх
Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвөөс жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна:
- Жирэмслэх төлөвлөгөөгөө эмчтэй зөвлөлдөх
- Шумуулаас хазуулахаас сэргийлэх арга хэмжээг чандлан сахих
- Зика вирусийн тархалттай улсад зорчисон бол жирэмлэх төлөвлөгөөгөө доод тал нь 8 долоо хоногоор хойшлуулах
- Хэрэв бэлгийн хамтрагч чинь Зика вирусийн тархалттай улсад зорчисон бол мөн жирэмлэх төлөвлөгөөгөө доод тал нь 8 долоо хоногоор хойшлуулах
- Хэрэв бэлгийн хамтрагчид Зика вирусийн халдвар оношлогдсон бол жирэмлэх төлөвлөгөөгөө доод тал нь 6 сараар хойшлуулах
Зика вирусийн халдвар авсан бол бусдад тараахгүйн тулд шумууланд хазуулхаас залсхийх хэрэгтэй.