Зигби
ZigBee буюу Зигби нь персональ сүлжээний орчны IEEE 802 стандарт дээр суурилсан бага чадал шаарддаг дижитал радио дохио ашигладаг технологи бөгөөд дээд түвшний холболтын протокол хэрэглэдэг юм. Зигби төхөөрмжийг голцуу mesh network – д ашиглах ба хол зайд мэдээллийг дамжуулах, өгөгдлийг төхөөрөмжүүдэд шууд хүргэх зорилгоор ашигладаг. Энэ нь Зигби – г ad – hoc горимоор ажиллуулж болох ба дамжуулах болон хүлээж авах төхөөрөмжүүдэд өндөр чадал шаардагдахгүй. Зигби төхөөрөмжүүд нь ажиллаж байгаа сүлжээнд нэмэлтээр орж ажиллаж болдог. Зигби – н хэрэглээний гол зорилго нь өгөгдлийн алдагдлыг бага болгох, баттерейний ашиглалтыг уртасгах болон мэдээллийн аюулгүй байдал болно. Зигби – н тодорохойлогдсон хурд нь 250 kbit/s ба энэ нь мэдрүүр болон оролтын төхөөрөмжөөс дамжуулагдах дохионы урьтамж болон тасалдсан орсон дохиог дамжуулахад хамгийн тохиромжтой хурд юм. Хэрэглээнүүдэд нь утасгүй сүлжээний гэрлэн түлхүүр, гэрээсээ – удирдах электрон метер, замын хөдөлгөөний зохицуулалт бусад хэрэглээний үйлдвэрлэлийн багажууд байх ба бага хурдаар ойр зайд мэдээллийг найдвартай дамжуулахад ашиглагдана. Зигби хэмээн тодорхойлогдсон энэхүү технологи нь Bluetooth – тэй адил үнэтэй ба WPAN – аас харьцангуй бага үнэтэй.
Зигби технологи
засварлахЭнэ технологи нь хямд үнэтэй, бага чадалтай, wireless mesh network стандарт дээр тулгуурласан. Хямд учраас энэ технологийг утасгүй сүлжээний хяналтын болон мониторингийн хэрэглээнд их хэрэглэдэг. Бага чадалтай болохоор батерейны цэнэгээ удаан барьдаг. Mesh networking нь найдвартай бөгөөд зайны хувьд өргөн байлгадаг. Зигби – н чип нь микроконтроллёр болон радио агуулсан бөгөөд 60 KB – аас 256 KB флаш меморитай. Зигби нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт ашиглагдах ба радио банд нь: Европт 868 MHz, АНУ болон Австралид 915 MHz, ба бусад оронд 2.4 GHz байна. Өгөгдөл дамжуулалтын хурд нь 20 – оос 900 Kb/s байна. Зигби нь сүлжээний түвшний од болон мод хэлбэрийн сүлжээг дэмждэг ба энэ нь ерөнхийдөө торон network юм. Сүлжээ болгон нь өөртөө 1 координат төхөөрөмжтэй байх ёстой ба ажиллахдаа түүний параметр болон бусад хэмжигдэхүүнүүдийг хянаж удирддаг. Од хэлбрийн сүлжээнд координатлагч нь гол зангилаан дээр байна. Торон болон мод хэлбрийн сүлжээнд Зигби – гийн router – үүдийг сүлжээний түвшинд хоболтуудыг өргөтгөхөд ашиглаж болно.
Зигби протоколын багц
засварлахЗигби нь физик түвшинд болон medium access control – д бүтээгдсэн бөгөөд IEEE standard 802.15.4 (2003 хувилбар) – дээр бага хурдны WPANs – дээр суурилж хийгдсэн юм. Мөн үүн дээр 4 гол хэсгүүдийг нэмж түүний бүрэн тодорхойлох стандартыг гаргасан: сүлжээнйи түвшин, хэрэглээний түвшин, Зигби төхөөрөмжийн обьектууд (ZDOs) болон үйлдвэрлэлийн хэрэглээний обьектууд бөгөөд энэ нь засварлаж өөрчлөх болон бүрэн интеграци хийх боломжийг өгнө. 2 дээд түвшинг нэмснээр бүтцийн суурь нь болох бөгөөд ZDOs – г нэмэгдүүлж өгч байгаа юм. Энд ажиллагааны дугааруудаас хамаарах бөгөөд энэ нь төхөөрөмжийн үүргийг нь агуулах ба сүлжээнд орох хандалт болон төхөөрөмжийн ажиллагаа, хамгаалалтын зохицуулалтыг хийдэг.
Зигби технологийн хэрэглээний төслүүд
засварлах- Одоо хэрэглэгдэж байгаа төслүүд
- ZigBee Home Automation
- ZigBee Smart Energy 1.0
- ZigBee Telecommunication Services
- ZigBee Health Care
- ZigBee RF4CE - Remote Control
- Хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа төслүүд
- ZigBee Smart Energy 2.0
- ZigBee Building Automation
- ZigBee Retail Services
- ZigBee Light Link
Зигби технологийн түүх
засварлахЗигби загварын сүлжээ нь 1998 оны үед конвенцлогдож байсан бөгөөд тухайн үед маш олон зохион бүтээгчид Wi-Fi Болон Bluetooth зэрэг технологиудыг төдийлөн олон технологид нэвтэрч зохицож ажиллаж чадахгүй гэж төсөөлж байсан. Үүнээс үүдэн инженерүүд өөрөө өөрийгөө зохион байгуулдаг Ad – hoc дижитал радио сүлжээ хэрэгтэй гэж үзэв. 2003 оны 5 сард IEEE 802.15.4-2003 сүлжээний стандарт бүрэн дуусч бэлэн болсон боловч IEEE 802.15.4-2006 стандарт нь нийтийг хамарсан сүлжээний стандарт болсон. Philips хагас дамжуулагчийн компани нь торон сүлжээний технологийг голчлон хөгжүүлж байсан. Тэдэнд Philips Lightning хөрөнгө оруулалт хийдэг байсан. Зигби технологийн захирлуудын нэгдсэн хурлын шийдвэрээр Philips нь Зигбигийн промотер гишүүн болсон. Зигбигийн нэгдэл 2004 оны 10 сард байгуулагдсан ба тэдний гишүүнчлэл нь маш хурдацтай нэмэгдэж эхний жилдээ 2 дахин өсч 22 орны 100 гаруй гишүүн компаниас бүрдэж эхэлсэн байна. 2005 оны 4 сард 150 компанитай болсон бол 2005 оны 12 сар гэхэд 200 давсан тооны компанитай болжээ. Зигби технологийн техникийн тодорхойлолтын шийдэл 2004 оны 12 сарын 14 нд батлагдсан бөгөөд 2005 оны 6 сарын 13 нд технологийн шийдэл 1.0 - оо танилцуулсан. Zigbee 2004 илүү танил болсон. 2006 оны 9 сард Zigbee 2006 танилцуулагдаж 2007 онд Zigbee PRO – г танилцуулсан бөгөөд энэ нь Zigbee тенологийн хамгийн эцсийн шатны технологий шийдэл гэж тодорхойлсон.