Засаглал судлалын хүрээлэн

Засаглал судлалын хүрээлэн (англиар: Institute of Governance Studies) Монгол Улсад засаглал судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготойгоор Японд төгсөгч залуус үүсгэн байгуулсан. Тус хүрээлэнгийн судлаачид төрийн, нутгийн удирдлагын, олон нийтийн байгууллагад ажиллаж тухайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудад бодлого боловсруулах шийдвэр гаргах, гүйцэтгэх түвшинд ажиллаж байсан урт хугацааны туршлагатай, дэлхийн хөгжингүй орнуудад мэргэшиж суралцсан, тухайн салбарт судалгааны ажил хийж байгаа, заах арга зүй, хамтран мэдлэг бүтээх бүтээлч хандлагуудыг ашиглаж олон улсын түвшинд тухайн салбарт тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн профессорууд, судлаачидтай хамтран ажилладаг байна.

Үйл ажиллагааны чиглэл

засварлах
Засаглал судлал
Авилгын Синдром

Засаглалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, эрдэмтэн судлаачдад дэмжлэг үзүүлж судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгох чиглэлд ажилладаг. Судалгааны ажлын үр дүн, олон улсын туршлагад түшиглэн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор аргазүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, хамтран мэдлэг бүтээх ажлуудыг зохион явуулдаг байна. Тухайлбал, Засаглал судлалын хүрээлэн 2021 онд Майкл Жонстоны "Авилгын синдром" номыг монгол хэлнээ орчуулж нийтийн хүртээл болгосон.

Эх сурвалж

засварлах

1. Засаглал судлалын хүрээлэн

2. Засаглал судлалын хүрээлэнгийн фэйсбүүк хуудас

3. Номера инститүт