Замын хөдөлгөөний урсгал
Тээврийн инженерчлэлд замын хөдөлгөөнийг судлах нь зорчигчдын (үүнд явган зорчигчид, дугуйчид, жолоочид, тэдний тээврийн хэрэгслүүд орно) болон дэд бүтцийн (үүнд хурдны зам, тэмдэг, замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжүүд орно) хоорондын харилцан бие биедээ нөлөөлөх үйлчлэлийг судлах бөгөөд зорилго нь замын хөдөлгөөний сүлжээг илүү оновчтой болгох, замын түгжрэлтийг багасгах, үр ашигтай хөдөлгөөн бий болгоход оршино.
Орчин үеийн замын хөдөлгөөний шинжилгээний үндэс нь 1920-иод онд Фрэнк Найтын замын тогтвортой байдал шинжилгээнээс эхтэй бөгөөд 1952 онд Вардропын судалгаагаар улам хөгжсөн. Тооцооллын техникүүдийн хөгжилтэй хамааралгүйгээр бодит нөхцөл байдалд нийцсэн бүх нийтийн онол одоогоор бий болоогүй байна. Одоогийн загварууд нь замын хөдөлгөөнийг урьдчилан таамаглах, түгжрэл үүсэх газруудыг тодорхойлохын тулд туршлага дээр үндэслэсэн болон онолын аргачлалуудыг хослуулан ашигладаг бөгөөд үүнд тээврийн хэрэгслийн хэрэглээ, газрын өөрчлөлт зэрэг хувьсагчдыг харгалзан үздэг.
Замын хөдөлгөөн нь тээврийн хэрэгслийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлээс шалтгаалж, бөөгнөрөл үүсэх, долгионы тархалт зэрэг зан үйлийг үзүүлдэг.Замын хөдөлгөөний гол хувьсагчид нь хурд, урсгал, нягтрал бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Чөлөөтэй урсаж буй хөдөлгөөн нь нэг мильд нэг эгнээнд 12-оос цөөн тээврийн хэрэгсэлтэйгээр тодорхойлогддог бол өндөр нягтралтай нөхцөлд тогтворгүй байдал үүсч, зогсолт-эхлэлт бүхий хөдөлгөөн үүсэх магадлалтай. Цаг-хөрсний диаграм зэрэг загвар, диаграммууд нь эдгээр динамикийг дүрслэн харахад(оюун санаандаа тасөөлөх)шинжилгээ хийхэд тусалдаг. Замын хөдөлгөөний шинжилгээг микроскоп (тус тусдаа тээврийн хэрэгслийн зан төлөв), макроскоп (шингэний динамиктай төстэй загвар), болон мезоскоп (тээврийн хэрэгслийн тархалтын магадлалын функцууд) зэрэг өөр өөр түвшинд хийж болно. Хурдны замын багтаамжийн гарын авлагад заасанчлан инженерүүд түлшний зарцуулалт, ялгаруулалт зэрэг хүчин зүйлсийг оруулан замын хөдөлгөөнийг загварчлах, урьдчилан таамаглахад ашигладаг.