Загдхүүгийн Нарантуяа
Загдхүүгийн Нарантуяа (1966 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн) Монгол Улсын Их хурлын гишүүн асан эмэгтэй.
Намтар
засварлах- 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль
- 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль
- 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч
- 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистр
- 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал
- 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч
- 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр
- 2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал
- 2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч
- 2011-2012 онд “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх
- 2011-2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн
- 2013-2014 онд Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга
- 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- 2016-2020 онд Завхан аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон
- 2016-2020 онд УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга