Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт жүжгийн зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит Завхан аймгийн соёл, урлагийн байгууллага.

1922 онд Завхан аймгийн соёл, урлагийн байгууллага Сайн дурын уран сайханчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм байгуулагдсанаар эхэлдэг байна. 1927 онд Улиастайн Монгол бүлгэм нэртэй болж байжээ. 1940 оны үед дарга, найруулаг, хөгжмийн багш, бүжгийн багш, жүжигчин зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Тус театр нь 1958 оны 1-р сард БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Соёлын ордон байгуулагдаж мэргэжлийн боловсон хүчнээр хангасан байна. 1983 онд аймгийн Соёлын ордонг аймгийн Хөгжимт жүжгийн театр болгон өөрчлөх шийдвэр гарсан бөгөөд Хөгжим, Драм, Бүжиг, Найрал дуу бөгөөд аж ахуй гэсэн 5 ангитай болсон. Театрын анхны даргаад Дорждэрэм, ерөнхий найруулагчаар Дэмбэрэлсамбуу, дууны багшаар Содномхүү нар ажиллаж байжээ.

2001 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус театрыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт жүжгийн зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит болгосон байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго.

Театрын барилга

засварлах

2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгыг 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсвийг боловсруулсан ч эдүгээ 3.7 тэрбум төгрөг болж өсөөд байна.