Хуягт баг нь Завхан аймгийн Их-Уул сумын харъяа баг юм.

Хуягт багийн түүх

засварлах

Баатар бэйсийн хошуу 1873 онд байгуулсан. Жамсранжавын ахмад хүү Бирваарагчаад богд хаанаас бэйсийн зэрэг, улсын баатар цолоор шагнасан учраас Баатар бэйсийн хошуу гэж нэрлэжээ. Манжийн ноёрхлын үед Халхын, Умард Замын баруун этгээдийн адгийн хошуу Богд хаант Монгол улсын үед Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийн хошуу байж, Ардын засгийн эхний жилд Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат Сэнжидгацал уулын хошуу гэгдэж Хуягт сум бүхэлдээ хамрагдаж, дотроо 5-н багтай явж иржээ. Одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг юм. Хошуу нутгийн хилийн тухай хамтатган тэмдэглэсэн бичигт Зүүнээ Хуягт, барууна Усан зүйл, хойт зүгт Зүүн нуур, баруун хойно Согооны даваа, зүүн өмнө Цагаансайр, баруун өмнө Хужирт хүрээ гэсэн байна.

1928 оны тоо бүртгэлээр тус хошууны өрх 401, хүн ам 1501, үүнээс эр хүн 764-ийн дотор тайж 106, хамжлага ард 202, лам банди 182, албат ард 176, эмс охид 737 байжээ. Мал сүрэг 59.4 мянга , үүний дотор адуу 6135, тэмээ 210, үхэр 10290, хонь,ямаа 42760 байв. хангайн нурууны томхон салбар уулс Булнайн нурууны зүүн өмнө үзүүрт нар тоссон өвөр энгэр, Сэлэнгэ мөрний эх тунгалаг устай Идэр гол урьд биеийг эмжсэн энэ хэсэг газрыг Хуягт хэмээн нэрийдэж, энэ сайхан эгэлгүй баян энэ нутагаа үеэс үед өвлөн нутагшсан ард олныг Хуягтынхан гэх бөлгөө. Халх Өөлдийн дайн самууны үед тахал томуу гардаггүй нутаг гэж эртнээс өвгөд хөгшид хуучуулаас дамжсан яриа байдаг. Монгол угсааны үе үеийн эх нутаг байсан бөгөөд түүнийн баримтаас сөхвөл, 1466 оноос Их эзэн Чингис хааны шууд угсааны Батмөнх даян хааны үндсэн нутгийн нэг хэсэг байсаар цаашид Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз ,түүний гуравдугаар хөвгүүн Ноогоох үйзэн , түүний хөвгүүн Автай сайн хаан, түүний хөвүүн Гомбодорж нарын харьяа нутаг байжээ. Хуягт нутгийн уугуул ард түмэн хиад яст , боржигон өвгийн хүмүүс байж он цагийн урсгалд олон овог болон салбарлан үүсэн нь дамжиггүй бизээ. 1691 онд Халх Монгол тусгаар тогтнолоо алдаж Манжийн захиргаанд ороход засаг захиргааны хувиар Түшээт хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуунд харьяалагдах болсон байна. Халх Өөлдийн дайны үед гарамгай гавьяа байгуулсан гэж хөхүүлэн шагнаж Далай Чойхор вангийн хошуунаас газар нутаг таслан Далай Чойхор вангийн хүү Эмгэн баатарыг засаг ноёноор тодруулан Баатар бээсийн хошууг байгуулжээ. 1925 онд Түшээт хан аймгаас 22 хошууг таслан Сайн ноён хан аймаг байгуулагдахад орж Баатар бээсийн хоууны ар, өвөр хоёр баг гэсэн нэрээр 1921 оны ардын хувьсгал хүртэл явж ирсэн. 1923онд ардын засгийн газраас орон нутгийн засаг зохиргааны хуваарийг шинэчлэн тогтооход Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажин бат Сэвжидгацал уулын хошуу гэх болжээ. Тухайн үед Хуягт нутгийн хил хойгуураа Гандан нуурын урд хяр Тарвагатайн даваа, Шүүрэгтийн дөрвөлжин дамжин Сангийн далай нуурын урьд хэсэг ороод далай Дөрвөлжөөр урагшаа эргэн Зүүн нуурын сантын өвөр, Түлээн даваагаар орон Худгийн сайр уруудан Дөрвөлжийн амны Хар толгой дайран Дөрөлж Цохиот хоёрын хяр дамжин Хуягтын амны Савын мухар луу бууж Хуягтын голд нийлдэг байв.1942 онд засаг захиргааны шинэ үйлдсэн хуваарь тогтооход Архангай аймгийн Тосонцэнгэл сумыг Завхан аймагт шилжүүлэхэд Хуягт нутаг уул сумын 5,6,7,8,9 –р багууд болж байсаар 1936 онд мөн сумын 6,7,8,9 –р багуудыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1-р баг болгожээ. 1956 оны 1 сард Хуягт сумыг байгуулж тэр үеийн Их-Уул сумын 5,6 –р багуудыг нийлүүлж шинэ сум болгожээ. Шинэ сум байгуулагдсантай холбогдон Хуягт нутагт нэгдэлжих хөдөлгөөн өрнөж “Үүрийн туяа “, “Жаргалант “ нэгдлүүдийг нэгтгэж “ Жаргалант “ нэгдэл гэж нэрлэгдэх болжээ. Хуягт шинэ сум нь 1968 онд АИХ-н тэргүүлэгчдийн зарлигаар Их-Уул, Хуягт сумыг нэгтгэсэн нь Их-Уул сум хэмээн нэрлэгдэн өнөөг хүрсэн. 1947 онд бага сургууль байгуулагдан, түүнээ дагаж хүн, мал эмнэлэг, хоршооны салбар зэрэг албан газруудтай хүн ам сууршин төвлөрсөн нутаг бий болжээ. 1947онд байгуулагдсан анхны бага сургуулийн захирлаар М.Цэрэнбалжир, багш Намсрай, Ринчинготов, Сараандан ажилчнаар Сангад, Ринчин, Ойдов нарын зэрэг хүмүүс ажиллаж байв. Хуягтын бага эмчээр Жигжид, малын бага эмч Бэгз, хоршооны худалдагчаар Гонгоржав, Бадарч 1946онд сүү тосны тасаг байгуулагдахад мастер, Дашзэвэг нар ажиллаж байв. “Үүрийн туяа” нэгдэл 1956 онд байгуулагдаж анхы барилга байшин нэмэгдэж хүн ам суурших эхлэл тавигдсан гэж үздэг. “Үүрийн туяа” нэгдлийн тэргүүлэгчид Г.Ладшир, Намсрай, Л.Довчин, С.Загдаа, Ц.Шагдар, Р.Сэдванчиг, Ж.Жанцанбал, Ж.Шагж, Ж.Сүх-Очир, Д.Мижид, Лувсандагва, П.Махбазар, Д.Ясанжав, М.Гончигван, Ц.Доржпалам, Ёндонжамц нар болно