Жяо Люян (хялбаршуулсан Хятад: 焦刘洋; уламжлалт Хятад: 焦劉洋; пиньинь: Jiāo Liúyáng; 1991 оны 8 сарын 6-нд Хармөрөн мужийн Харбинд төрсөн) нь Хятадын усанд сэлэгч эмэгтэй юм. Тэрээр 2008 оны зуны олимпод 200 м-ийн эрвээхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж, 2:04.72-ын амжилтаар багийн анд Лю Зигэгийн ард орж, мөнгөн медаль зүүжээ. Тэд хоёул Австралийн Жессика Шипперийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм (2:05.40).

Жяо Люян Сэлэлт
Хувийн мэдээлэл
Нэр: Жяо Люян
Улс:  Хятад
Сэлэлтийн хэв: Эрвээхий сэлэлт
Төрсөн өдөр: 1991 оны 8 сарын 6 (1991-08-06) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар: Харбин, Хармөрөн муж
Өндөр: 172 см
Жин: 60 кг
Хураасан медаль

Тус олимпоос өмнө Жяо Мельбурнд зохиогдсон 2007 оны Дэлхийн АШТ-д оролцож, мөн төрөлдөө 4-р байр эзэлсэн (2:07.22).

Хувийн дээд амжилт

засварлах

Урт зам

  • 50 м эрвээхэй: 26.04 Ази, Хятадын дээд амжилт (2009 оны 4 сарын 11)[1]
  • 100 м эрвээхэй: 57.16 Ази, Хятадын дээд амжилт (2009 оны 4 сарын 10)[1]
  1. 1.0 1.1 "Jiao Liuyang sweeps 3 butterfly titles with 2 Asian records". www.chinaview.cn. 2009-04-12. Татаж авсан: 2009-04-20.