Жээнбек Кулубаев
Жээнбек Молдоканович Кулубаев (1963 оны 4-р сарын 5-нд ЗХУ-ын Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Куль мужийн Чырпыкты тосгонд төрсөн) - Киргизийн улс төрийн зүтгэлтэн, дипломат, 2022 оны 4-р сарын 29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон.
Намтар
засварлахЗХУ-ын Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Куль мужийн Чырпыкты тосгонд 1963 онд төрсөн.
ЗХУ-ын нийслэл Москва хотын цэргийн дээд сургууль, БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын дээд сургууль тус тус төгссөн.
- 1992-1996 онд Киргизийн ГХЯ-ны Ази, Номхон далайн хэлтсийн 2-р, 3-р нарийн бичгийн дарга, зөвлөх;
- 1996-1998 онд ГХЯ-ны Дорнодын газрын дарга;
- 1998-2001 онд БНХАУ дахь Киргизийн ЭСЯ-ны зөвлөх;
- 2001-2003 онд Киргизийн ГХЯ-ны Дорнодын газрын дарга,
- 2003-2004 онд Киргизийн Гадаад хэргийн яамны орлогч сайд;
- 2004-2007 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирлын орлогч;
- 2007-2009 онд Малайз дахь Элчин сайд;
- 2009-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайд;
- 2010-2013 онд Монгол болон Сингапурт хавсран суугаа Элчин сайд;
- 2013-2016 онд Киргизийн ГХЯ-ны Дорнодын орнуудын газрын захирал.
- 2016-2018 онд Киргизийн ГХЯ-ны Улс төрийн 4-р газрын захирал.
- 2018-2021 онд Казахстан дахь Элчин сайд;
- 2021 оны 8-р сараас 2022 оны 4-р сар хүртэл Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн эрхлэгч.
- 2022 оны 4-р сарын 22-ноос Гадаад хэргийн сайдыг орлон гүйцэтгэгч, 4-р сарын 29-нөөс Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд.
Орос, англи, хятад хэлний мэдлэгтэй. Гэргий, хоёр хүүхэдтэй.