Жорж Хатсон
Жорж Виллиам Хатсон (Англи: George William Hutson, 1889 оны 12 сарын 22 – 1914 оны 9 сарын 14) нь Их Британийн хөнгөн атлетикч, холын зайн гүйгч байв.
| |||||||||||||||
|
Тэрээр Их Британи улсаа төлөөлөн Шведийн Стокхольм хотод зохиогдсон 1912 оны зуны олимпод оролцон 5000 метрийн зайн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн багийн андууд Виллиам Коттрилл, Кирил Портер нарын хамтаар 3000 метрийн багийн уралдаанд оролцож, 2 дахь хүрэл медалиа зүүсэн.
Хатсон Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Эзэн Хааны Сассекс Хороонд түрүүч цолтойгоор алба хааж байгаад Марны тулалдааны үеэр алагджээ.