Жон Болтон
II Жон Роберт Болтон (Англи: John Robert Bolton II; 1948 оны 11 дүгээр сарын 2-нд АНУ-ын Мэрилэнд муж улсын Балтимор хотод төрсөн) - АНУ-ын улс төрийн зүтгэлтэн: 2018 оны 4 сараас 2019 оны 9 сар хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх.
Намтар
засварлахГал сөнөөгч Эдвард Жексон Болтон, гэрийн эзэгтэй Виржиния Клара хоёрын гэр бүлд төрж, Балтимор хотдоо дунд сургууль дүүргэжээ.
Йелийн их сургуулийн хуулийн сургуулийг 1974 онд төгссөн.
1964 онд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барри Моррис Голдвотерын сонгуулийн кампанийг дэмжих ажилд оролцсон.
1972 онд залуу Жон Болтон дэд ерөнхийлөгч Спиро Агньюгийн зуны дадлагажигч байсан. Түүнийг энэ албан тушаалд Дэвид Кийн хөлсөлж байжээ.
1974-1981 онд их сургуулиа төгсөөд Covington & Burling (Вашингтон) хуулийн фирмд ажилласан.
1981-1983 онд Рональд Рейганы засаг захиргаанд ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаад дараа нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-т хөтөлбөр, стратеги төлөвлөлтийн орлогч захирлаар ажилласан.
1983 оноос хойш Covington & Burling хуулийн фирмэд хамтрагч-түнш байсан.
1984 онд тэрбээр дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах хорооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
1985-1989 онд Рональд Рейганы засаг захиргаанд Хууль зүйн дэд сайдаар ажилласан.
1989-1993 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын олон улсын байгууллагын туслах.
1993-1999 онд АНУ-ын Бүгд найрамдахчууд сонгуульд ялагдсаны дараа тэрбээр хууль эрх зүйн практикт эргэн орж, Лернер, Рид, Болтон, Макманус фирмийн түнш болжээ.
1997 онд тэрбээр Америкийн аж ахуй бизнес эрхлэгчдийн сургуулийн ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очсон.
2005-2006 онд АНУ-ын НҮБ дахь Байнгын төлөөлөгч.
2007 оны 1 дүгээр сараас Америкийн аж ахуй, бизнесс эрхлэгчдийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд Эрдмийн Зөвлөлийн гишүүн.
2010 оны 6 дугаар сард зарим улс төрчидтэй хамтран "Израилийн найз нөхдийн уриалга" («Friends of Israel Initiative») хэмээх олон улсын олон нийтийн байгууллага үндэслэв.
2018 оны 4 дүгээр сарын 9-нд Болтоныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилов. Болтон энэ албан тушаалд Трамптай "гар нийлэхгүй" байсан генерал Герберт Макмастерын оронд очоод, мөн гар нийлээгүй гээд 2019 оны 9 дүгээр сард албан тушаалаа орхисон байна.
2020 онд тэрбээр "Бүх юм болсон өрөө" хэмээх ном бичсэний дараа Ерөнхийлөгч Д.Трамп уг номыг гаргахгүй гэж хөөцөлдсөн боловч хааж чадаагүй юм.
Гэр бүл
засварлахЖон Болтон 1972 онд Кристина Болтонтой гэрлээд 1983 онд салж, хожим Гретхен Смит Болтонтой гэрлэж Жэннифер гэж охинтой болсон. Тэрээр Лютеран шашинтан.