Жефф Линн Грин (Англи: Jeff Lynn Green, 1986 оны наймдугаар сарын 28-нд Мэрилэнд мужийн Чеверли хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Бостон Селтикс багийн хүчний довтлогч юм. Жоржтауны (20042007) коллежийн багаас 2007 оны драфтаар №5 болж байсан Грин Бостон Селтикс багт элссэн юм. 2013 оны гуравдугаар сарын 18-нд 103-105 харьцаагаар хожигдсон Майами Хийт багийн эсрэг тоглолтонд 43 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 4 хаалт тавилт хийсэн нь оргил амжилт нь байв.[1][2]

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 206 см
  • Жин — 107 кг
  • Өмсгөлийн дугаар — 8

Эшлэл засварлах

  1. Watanabe, Ben (2013-03-18). "Celtics-Heat Live: Jeff Green's 43 Points Not Enough as LeBron James, Miami Keep Streak Alive | Boston Celtics". NESN.com. Retrieved 2013-10-28.
  2. "Heat at Celtics - March 18, 2013 - Game Preview, Play by Play, Scores and Recap on". Nba.com. Retrieved 2013-10-28.

Холбоос засварлах