Жаргалын Барамсай

Жаргалын Барамсай (1950 оны 11-р сарын 5-нд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн-1997 онд Улаанбаатар хотноо нас барсан) Монголын Зохиолч Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч.

Ж.Барамсай 1950 онд Жаргалын ууган хүү болон мэндэлсэн. Тэрээр хүүхэд ахуйдаа мал хариулж, таван дүүгээ харж, хурдан морь унаж өссөн байна. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд бага сургуулиа төгсөж, Цэцэрлэг суманд аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн байна.

1970 онд Р.Оюунтай гэр бүл болсон.

1973 онд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг Уран зохиолын багш мэргэжилтэй төгссөн. Төгсөөд эхнэрийн хамт Архангай аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1 жил ажилласан.

1974 онд Улсын хэвлэл хянах газар ажилд орж Улаанбаатар руу нүүсэн байна.

1978 онд ажлаасаа халагдсан. Радиогийн соёл урлагийн редакцид орсон.

Сүүлд "Тоншуул" сэтгүүлийн газар, Монгол телевиз, Үнэн сонин, Улаанбаатар сонинд ажиллаж байлаа.

1990 онд Эрдэнэт хотоос Ардын Их Хуралд сонгогдсон. Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна.

1997 онд гэртээ учир битүүлэгээр нас барсан.

Шог, хошин төрлөөр голчлон бичдэг тэрбээр "Цүнхтэй инээд”, “Эмд ордог өвс" зэрэг номууд гаргасан.

Ж.Барамсай ''Үхэр бол мал мөн" гэдэг өгүүллэгээрээ ихэд нэрд гарчээ.

1970 оноос уран бүтээлээ эхэлж, "Хэцүү урилга", "Хөшиг нээвэл нууц задарна", "Санал гомдлын дэвтэр", "Цүнхтэй инээд", "Биегүй сүүдэр" зэрэг ном хэвлүүлсэн байна.

Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.