Жанчивдоржийн Жамьяансүрэн
Жанчивдоржийн Жамьяансүрэн (1973 онд Улаанбаатар хотод төрсөн) -Кино найруулагч, жүжигчин.
Намтар
засварлахМонгол улсын Гавьяат жүжигчин Л.Жанчивдоржийн ууган хүү болж 1973 онд төрсөн.
- 1980 онд 45-р сургуулийг төгссөн.
- 2000 онд Кино Урлагийн Дээд Сургуулийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн.
- 2000-2002 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчинээр ажилласан.
- 2009 онд “Эссэч ” интертеймэнтийг үүсгэн захирлаар ажиллаж, өдийг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
Уран бүтээл
засварлах- 1993 онд “Сүүн гол” киноны зохиолыг бичсэн
- 1995 онд “Зүрхэн чулуу” кино зохиол бичсэн
- 1999 онд “Зөвхөн надад дурлаач” жүжгийн зохиолыг бичиж, найруулан тавьсан
- 2000 онд С.Эрдэнийн “Хойд насандаа учирна” романыг кино зохиол болгосон.
- 2002 онд “Мөрөөдлийн хөлөг онгоц” телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн
- 2004 онд “Нэгэн нарны дор” телевизийн олон ангит уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн
- 2005 онд Япон Монголын хамтарсан “Тэнгэр газрын хязгаарт хүрэхүй” Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кинонд Монгол талын найруулагчаар ажилласан
- 2007 онд “ Бид 4-н хайр” телевизийн олон ангит уран сайхны кинонд туслах дүрд тоголсон
- 2008 онд “Зүүдний үргэлжлэл” уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн
- 2009 онд “Сексийн эрх чөлөө” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан
- 2010 онд “Эзэнгүй бөгж” уран сайхны кинонд туслах дүрд тоголсон
- 2013 онд Г. Аюурзана зохиолчийн “Бөөгийн домог” романыг кино зохиол бичиж дэлгэцийн бүтээл болгохоор ажилласан.
- 2014 онд "Содура" кинонд тоголсон.
- 2022 онд Түүний найруулсан "Хөхөө" кино ОХУ-ын Анапа хотод болсон КИНОШОК кино наадамд тэргүүн байр эзэлсэн байна.